Monday, November 11, 2013

монголын театрын нэвтэрхий тольноос авсан мэдээлэл

Улсын багшийн их сургууль-кино драмын тэнхим.

Үндэсний соёл урлагийг хөгжүүлэн ,боловсон хүчний хувьд бэхжүүлж улмаар дэлхийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ардын хувьсгалын анхны жилүүдээс эхлэн урлаг ард түмний хоорондын арилжаа холбоог өргөжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн юм.
1959 оны СНЗ-ийн 8-р сарын 12-ны өдрийн 331-р тогтоолоор УБИС-ийн дэргэд 1959-1960 оны хичээлийн жилд жүжигчний  мэрэгжлийн ангийг 25 оюутантай анх нээж ,мэргэжлийн хичээлийн багшаар УГЖ Ө.Рэнцэнноров, Ардын жүжигчин Н.Цэгмид нар ажиллаж, шинэ тутам нээгдсэн энэ ангид Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Цэгмид, УГЗ,Зохиолч найруулагч Л.Ванган зэрэг урлагийн алдартнууд хичээл зааж байлаа.1963 онд кино драмын ангийг анх 20 хүн төгсч, УДЭТ, УХЗТ, монгол кино нэгтгэл, Монгол телевиз Монголын радио, аймгуудын ХДТ,Соёлын орнуудад зэрэг мэрэгжлийн урлагийн газруудад хувиарлагдан ажилласан байна.
1963-1964 оны хичээлийн жилээс жүжигчний урлагийн мэрэгжлийн сургалт, хүмүүжлийн ажлыг бие даасан соёлын тэнхим (1979 оноос кино драмын тэнхим болсон) хариуцдаг болов.
Улсын багшийн их сургууль найрал дууны тэнхим

Төр засгаас сочл урлагийн талаар авч хэрэгжүүлэх аргна хэмжээний үри дүнд 1960 аад оны эхээр УБ хотод ХБК(ХБДС) -ийн дуучин бэлтгэх анги нээж, 20 гаруй сурагчдыг элсүүлэн мэрэгжлийн багшаар, УГЖ-Дуучин Ж.Дорждаваг, АЖ Б.Зангад нар ажилснаар үндэсний дээд боловсролтой дуучдыг эх орондоо бэлтгэх эхлэл тавигджээ. Ийнхүү УБИСийн дэргэд 1960 онд дээд боловсрролтой дуучид бэлтгэх стуудийг 13 оюутантайгаар нээж, захирлаар ХБ, дуучин Г.Хайдав ажиллажээ.
Тус Студийн анхны төгсөгчөд нь АЖ, төрийн шагналт дуучин Г.Уртнасан, УГЖ, дуучин Д.Баадайжав, Ц.Дашнамжил УГЗ,Хөгжмийн зохиолч Т.Насанбуян нар байлаа.
 Улсын дуурь бүжгийн эрдмийн театр.

дуурь бүжгийн эрдмийн театрын түүх ньард түмний уламжлалт соёл урлаг дээр түшиглэж,үндэсний болон сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн болон дэлхий дахинаа сурталчилсан Монголын урлагын хөгжлийн түүхийн нэгэн цогц хэсэг юм.
1927 онд нээгдсэн ардын цэнгэлдэх хүрээлэн (Бөмбөгөр ногоон)-г өргөтгөн урлагын төрөл бүри йн анги, орон тооны жүчигчидтэй болсноор мэрэгжлийн түвшинд хүргэх зорилготй 1931 онд УТТ-ыг байгуулж, үндэсний орчин цагийн мэрэгжлийн театртай блох эхлэл тавигдсан байна.
1934 онд Д.Нацагдоржийн Учиртай гурван толгой дуулалт бүжгийгард түмнихй дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяаар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн Монголын театрын урлагт хөгжимт дуулалт жүжиг, дуурь тоглох хөгжмийн театрын эхлэл болсон юм.
ъҮүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох болсны зэхэгцээ театрын уран бүтээлчидл өөрсдийн дэгэлсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ОХУ гаас уригдан ирсэн бүжгийн мэрэгжилтэн Н.В.Кузницова арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж анх удаа бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ.
ДвСүхбаатарын нэрэмжит клубийн дуу хөгжмийн бүлгэмээс бэлтгэгдсэн алдарт дуучин, хөгжимчин, М.Дугаржав ын шавь нар үндэсний хөгжмийн зүэмсэг бөхийн  найрал хөгжимтэй хөгжмийн анги багш Д.Шдуламын  удирдлагаар байгуулагдав.
1940 өөд онд театрыг хөгжүүлхэд төр засгаас ихээхэн ахнаарал тавьж, ОХУ гаас мэрэгжимлтэн урьж ажиллуулах, театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 аад оны дунд үеээс театрын уран бүтээлчдээс авьяслаг залуусыг сонгон тус улсад суралцуулхыг чухалчлан үзжээ .
1946 онд театрын симфони найрал хөгжмийн анхны концерт болж Л.Бетховены гуравдугаар баатарлаг симфони, Игмонд удиртгалыг хөгжимдөн, 1952 оны 12 -р сарын 30нд театрын шинэ барилгыг нээхэд зориулан Учиртай гурван толгой дуурийг  дан симфонт найрал хөгжимт шилжүүлэн хөгжимдсөн түүхтэй.
1960 аад оны УХДТ -ын найрал дуучдын мэрэгжил мэдэгдэхүйц урагш ахсины дээр симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд сургууль төгссөн шинэ залуу хөгжимчидөөр бэхжин хөгжимдөх чадвар нь эрс дээшилжээ.
МАХН төв хороо, сайд нарын зөвлөлийн 1963 оны 5-р сарын 10ны өдрийн 132/1982 оны тогтоолоор УХДТ ыг УДБТ өөрчилж, бие даасан 2 театрыг байгуулсан түүхтэй ийнхүү Монголд хөгжмийн мэрэгжлийн театр байгуулагдаж 1963 оны 5-р сарын 18д Т.И.Чайковскийн Евгений Онегин алдарт дуурьаар нээлтээ хийжээ.
УДБЭТ -байгуулагдсан цагаасаа урын санг аривжуулах хоёр чиглэл барьж ажллаж ирсэн юм.
1.үндэсний дуурь балетийг шинээр бүтээх
2.Гадаадын сонгодог дуурь балетаас сонголт хийж ,өөрын тайзнаа боловсруулан гаргахыг чухалчилжээ.

                   Монголын хөгжмийн театрын урлагийг хөгжүүлэх, нийгмийн бүтээлч хөдөлмөрд ард олныг уриалын дуудаж, тэдний оюун сэтгэхүйг төлөвшүүлэх,үндэсний болн дэлхийн сонгодог урлагын арвин баялаг сантай болмон зэрэг ач холбогдлыг өндрөөр үнлэж, 1981 оны 7-р сард ардын хувьгалын 60н жилийн ойгоор Ардын их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар тус театрт (Академик) цол хүртээсэн юм.
Улсын драмын эрдмийн театр.
1922 оны хавар залуучуудын эвлэлтйн санаачилгаар Нисслэл хүрээнд урансайхны бүлгэм байгуулагдаж Бэлэн сэнгээгийн үлгэрээс,Сумьяа ноён хатдын Ушаандар зэрэг аман зохиолоор Ши жүжиг тавьж байсан нь Монголын мэргэжлийн театрын эх үүсвэр болжээ.
Эх оронч үзлээр төлөвшүүлхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үндэснй мэрэгжлийн жүжигчидээс гадна жүжгийн зохиолч, театрын найруулагч зураачтай болход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.хөгжимт драм, дуулалт бүжгийн төрлүүдээр олон шилдэг бүтээлүүд туурвин үзэгч түмний талархалыг хүлээсэн учир 1942 оноос УТТИ г Улсын хөгжимт Драматик театр,1947 оноос Улсын хөгжимт драмын театр гэж нэрлэн бүтэц зохион байгуулалтын хувьд өргөтгөсөн юм.
Тус театр анх 1933 онд Мосзва хотноо Орос Англи,Франц,Герман,Чех Словак зэрэг орон оролцсон театрын олимпиадад С.Буяннэмхийн харанхуй засагт жүжгээр оролцсоноос хойш 1990 онд Москва хотноо ОУ ын театрын их наадамд Д.Батбаярын Хөхөлдэй хүгийн үлгэ, 1991 онд улаанбаатар хотод Монгол туургатны анхдугаар их наадамд Ж.Шагдарын цагаан дарь эх жүжгээр тус тус амжилттай оролцсон юм.
Тус театрыг 1936 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1966 онд буюу театрын 35 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 60-н жилийн ойгоор түүний нэрэмжит болго, 1981 онд 50-н жилийн ойгоор нь Академик театр хүндэт цолоор шагнасан юм.

Улсын хүүхэд залуучуудын театр.
1947 онд Могол улсын Ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар 5н жилийн төлөвлөгөөг хэлэлцэж баталжээ. энэ төлөвлөгөө ёсоор мэрэгжлийн урлагын хэд хэдэн газрыг хот хөдөөд шинээр байгуулах болсны дотор Хүүхдийн төв театрыг УБ хотод байгуулхаар заажээ.
1951 оны 5-р сарын 14 ний өдөр Улсын хүүхдийн төв театр анхны жүжгээ анхны үзэгчиддээ өргөн барьсан өдөр юм энэ өдөр Элдэв Очирын нэрэмжит кино театрт тоглосон Цасан хүү (1951) жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Ц.Цэгмэдийн удирдлаганд суралцсан УДС ийн 1950 оны төгсөгчид болох 12 залуу жүжигчин тоглож,театрын түүхийг эхэлсэн юм.
УХЗТ үүсэл хөгжилийнхээ 50 орхчим жилийн хугацаанд үндэсний болон орчуулгын олон арван жүжгийг тайзнаа амжилттай тавьж урын сангаа баяжуулжээ.Тус театрын бүтээлийн сэдвийн хүрээ жилээс жилд өргөжин тэлж,эв нэгдэл, энх амгалан,найрамдал,түүх,хувьсгал,хөдөлмөр тэмцэл,сургууль,хүүхдийн байгуулгын амьдрал үерхэл нөхөрлөлийн тухай дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ орчин үеийн хүүхэд залуучуудын амьдрал, бодол санаа хүсэл тэмүүлэлийг илэрхийлсэн олон шилдэг бүтээлүүдийг туурвисаар иржээ.

Sunday, November 10, 2013

АНИРГҮЙ ТЕАТР (пантомимо)

АНИРГҮЙ ТЕАТР

Чшшш, чимээгүй! Тэд тайзан дээр аниргүйг тунхаглаж байна. Үг бол хамгийн хүчтэй зэвсэг. Гэхдээ чимээгүй байх нь ихийг өгүүлэх тохиолдол ч бий. Заримдаа бүдгэрэх нь тэр хүнийг улам бүр тодотгодог гэдэг шиг. Ингээд аниргүй театрын хэлгүй жүжигчдийг хүлээн авна уу.

"Түүх эхэлсэн цэг"
Эртний Грек хэлний "Pantomimus" хэмээх үг даган дуурайх гэсэн утгатай. Харц ардаас эхлээд хаад ноёдыг элэглэдэг жүжигчдийн бүлэг Ромын эзэнт гүрний үед үүссэн бөгөөд тэднийг бүхнийг дуурайгч буюу пантомимо хэмээн нэрлэдэг байж. Нийгмийн завхрал, ёс суртахууны доройтол, хоёр нүүр гаргагчдыг элэглэхдээ тэд үгийг бус үйл хөдлөл, нүүрний хувирлыг сонгосон байна. Тухайн жүжгийн үйл явдал, агуулгад тохируулан жүжигчид нүүрээ буддаг онцлогтой. Зарим нэг нь тэдний жүжгээс өөрсдийгөө олж хардаг байсан биз. Гэхдээ ихэнх хүн пантомимо жүжигчдийг алиалагчийн дүрээр хүлээн авч байв. Хэрвээ тэд үзэл бодлоо үгээр илэрхийлсэн бол жүжиг нь төд удалгүй хаагдах байсан тухай судлаачид тэмдэглэсэн нь бий. Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэдэг байх аа. Пантомимо хүчээ авч, хүмүүс ид үздэг болоход жүжиг уналтанд оржээ. Болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг тэмцэх анхны зорилгоосоо хазайн жирийн шог үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Сүүлдээ пантомимо садар самууныг ч сурталчилах болов. Энэ шалтгаанаар пантомимог хориглох шийдвэрийг Ромын эзэнт гүрний анхны удирдагч Август Цезарь гаргасан аж. Гэвч сурсныг сураар байтугай цаазаар ч боож болох биш. Пантомимочууд нууцаар жүжгээ тавьсаар байсан.

"Салаа, мөчрүүд "   
Урлаг судлаачид пантомимог агуулгаас нь хамааруулан дөрвөн төрөлд ангилж үздэг.

Тариачны пантомимо:
Хөдөөгийн эгэл бор амьдрал, тариачдын зовлон зүдүүрийг харуулсан жүжгийг энэ төрөлд хамааруулдаг. Үйл явдал нь мэдээж тосгонд өрнөнө. Сайхан сэтгэлтэй ч ядуу залуу гол баатар нь бөгөөд газрын эзний охинд дурлана. Энэ нөхцөл байдал хожим уран зохиол, киноны мөнхийн сэдэв болсон гэхэд хилсдэхгүй.

Мело пантомимо:
Мелодрам буюу уянгын халилтай жүжиг. Хайр сэтгэл, гэр бүлийн асуудал, залуу хосуудын сэдвээр дамжуулан тухайн нийгэм, цаг үеийн байдлыг тусгадаг онцлогтой.

Реалист пантомимо:
Ихэнх нь пантомимод бодит байдлыг шогчлон харуулдаг ч уг төрөл тэдгээр асуудлыг хамгийн хурц тавьдгаараа ялгардаг. Нийгмийн ялзрал, хүмүүсийн болхи, бүдүүлгийг харгисаар үзүүлдэг аж. Аллага, гэмт үйлдлийг үзүүлдэг цорын ганц төрөл нь энэ.

Үлгэрийн  пантомимо:
Уг театрын хамгийн гэм хоргүй төрөл. Хүүхдийн пантомимо гэж нэрлэгдэх нь ч бий.

"Пантомимо бол нууц"
Анир чимээгүйгээс юу сонсож болох вэ? Пантомимо жүжигчдийн нүүрний хувирал, үйл хөдлөлийг хэрхэн тайлах вэ? Эл төрлийн жүжиг учир битүүлэг атлаа гүн утгыг илэрхийлдэг учраас жүжгийн зохиолч "пантомимо бол нууц" хэмээн хэлсэн биз.

Эртний Ромын театрын олдвор

Эртний Ромын театр Англиас анх удаагаа олдлоо

Эртний Ромын театр Англиас анх удаагаа олдлоо
Одоогоос бараг 2000 гаруй жилийн өмнөх Ромын эзэнт гүрний театрын үлдэгдлийг Их Британы эрдэмтэд олж илрүүлсэн байна.

Кентийн археологийн хээрийн их сургуулийг үндэслэгч, доктор П.Уилкинсоны үзэж буйгаар Их Британид анх удаагаа ийм театр олдож байгаа нь энэ аж. Сонирхолтой нь энэхүү олдвор түүний сургуулийн арын хашаанаас буюу Кентийн Фэвершэмээс олдсон юм. Дугуй тайзтай, нийт 12 мянган үзэгч суух боломжтой тун том байгууламж байсан нь малтлагаар тогтоогдсон гэнэ.

П.Уилкинсон ярихдаа “Энэ бол гайхалтай олдвор, Британид анхных нь. Энэ бол зөвхөн Фэвершем төдийгүй Британи улсын хувьд содон нээлт боллоо.

Уг барилгыг ромчууд шашны зориулалтаар ашигладаг байж магадгүй. Өөрөөр хэлбэл энд шашны төрөл бүрийн ёслол болдог байсан байх. Хойд Европт иймэрхүү театр 150 орчим бий ч Британиас өдийг хүртэл олдоогүй байсан юм. Тиймээс бид үүнийг хойч үедээ уламжлуулж үлдээхийн тулд эртний дурсгалт газар болгож хайрлан хамгаалахыг хүсч байна” гэжээ.

Харин Английн өв сангийн хэвлэлийн төлөөлөгч Д.Хикмэний өгүүлсэнээр бол Фэвершэм дэх энэ байгууламж үнэхээр Ромын театр болох нь тогтоогдвол тун өвөрмөц олдвор болох нь гарцаагүй гэж хэлжээ.

Тус газарт малтлагын ажил тэртээ 2007 онд эхэлсэн боловч эцсийн дүгнэлтүүд дөнгөж гарч ирээд буй нь энэ юм.

Археологчид тус театраас холгүй сүмийн хашаа, рашаан болон амьтны шатаасан яс зэргийг олсоноос үндэслэн шашны зан үйлийн томхон төв байжээ гэсэн дүнэлт гаргаад байгаа ажээ.

Театрын түүх

Театр анх 2500 гаруй жилийн өмнө үүсэн би болон өдийг хүрлээ.
театр нь хүмүүст амьдралын бодит байдлыг зохиол болгон гаргаад түүнийгээ хүмүүст хүргэхийн тулд жүжиг болгон туурвидаг томоохон нийтэд зориулсан байгууламж юм.
Театрын гол зүйл бол тайзны засал чимэглэл болон хүмүүсийн жүжиглэх чадвар дээр бий болдог. Хүмүүс хэдий сайн жүжиглэнэ төдий чинээ хүмүүст хүрнэ иймээс илүү бодит орчинд байлгахын тулд тайзаа засан тохижуулдаг гэхдээ энэ нь анхандаа тиймч сайн байгаагүйч сүүлрүүгээ улам боловсронгуй болсон.
Грекийн театр:Афин хотод 17000 хүний суудалтай театр байгуулагдсан нь өдгөө хуучны барилга болон хувирсан байна.
театр нь ташуу шатлан зассан дугариг хэлбэртэй бөгөөд жүжигчид нь тод өнгийн хувцас өмсөн тоглодог тэгэхгүй бол хол сууж байгаа хүмүүст харгддаггүй түүнчлэн жүжиг нь олон хоногоор үргэлжилж магадгүй урт учраас жүжиг үзэх гэж ирж буй хүмүүс нь хоол хүнсээ бэлдэн ирж үздэг байсан байна.
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/6/64/07Epidaurus_Theater08.jpg

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүх

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын түүх нь ард түмний уламжлалт соёл, урлаг дээр түшиглэж, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн Монгол улсын соёл урлагийн түүх юм. 1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ.
1934 онд Д.Нацагдоржийн “”Учиртай гурван толгой ” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм. Үүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох болсны зэрэгцээ театрын уран бүтээлчид өөрсдийн дэглэсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ЗХУ-аас уригдан ирсэн бүжгийн мэргэжилтэн Н.В. Кузнецова 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж, анх удаа бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ.
1924 онд байгуулагдсан Жанжин Сүхбаатрын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмээс бэлтгэгдсэн алдарт дуучин, хөгжимчин М. Дугаржавын шавь нар үндэсний хөгжмийн зэмсэг бүхий найрал хөгжимтэй, хөгжим ангийг Д. Ишдулам багшийн удирдлаг дор байгуулав. 1940 - өөд онд театрыг хөгжүүлэхэд засаг тєрєєс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулав. Театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 –иад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулахыг чухалчилжээ.
Хөгжмийн зохиолчоор С. Гончисумлаа, Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж, Лха. Дорж, Д. Лувсаншарав, бүжиг дэглэгчээр Д. Лхасүрэн, Б. Жамьяандагва, Д.Бэх-очир, бүжгийн багшаар Ж. Жав, гоцлол дуучнаар Г. Хайдав, Ц. Пүрэвдорж, Ж. Дамиран, А. Загдсүрэн, төгөлдөр хуурчаар Шагдарсүрэн нарын хүмүүсийг тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцуулсан байна. 1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсөж ирсэн нь тус театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. 1960-аад оны Улсын Хөгжимт драмын театрын найрал дуучдын мэргэжил, мэдэгдэхуйц ахисны дээр симфони найрал хөгжим шинэ залуу хөгжимчдөөр бэхжин, хөгжимдөх ур чадвар дээшилжээ. 1963 он гэхэд Б.Дамдинсүрэн Б. Смирнов нарын “Учиртай гурван толгой”, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”, С.Гончигсумлаа “Үнэн”, Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” дууриуд, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, С. Гончигсумлаа “Ганхуяг”, Р.Ярулин ”Шурали” зэрэг үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн.
Ингээд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10-ны өдрийн 132 182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг 1963 оны 5 сарын 15-наас эхлэн Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 18 нд П.И. Чайковскийн “Евгений Онегин ” дууриар нээлтээ хийжээ. Улсын дуурь бүжгийн театр байгуулагдсан цагаасаа урын сангаа арвижуулах дараахь 2 үндсэн чигийг барин ажиллаж ирсэн юм. Нэгд, үндэсний дуурь балетыг шинээр бүтээх, Хоёрт, гадаадын сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан тавихыг чухалчилжээ.
Одоо тус театр Монголын хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, А. Боролдой ,Э. Чойдог, Д,Жанчив, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар, З.Хангал, Б.Шарав, А.Батдэлгэр, Г.Пүрэвдорж нарын бичсэн үндэсний 22 дуурь, 16 балеттай болсноос гадна П.И.Чайковский, Дж.Пуччини, Дж.Верди, Дж.Россини, Л.Минкус, Ж.Бизе, В.А.Моцарт зэрэг дэлхийн хөгжмийн зохиолчдын дуурь балетийн шилдэг 60 орчим, нийт 100 гаруй уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулж чадсан юм. Энэ бүхнийг бүтээхэд авьяас билгээ зориулсан удирдаач Ж.Чулуун, Ц.Намсрайжав, М.Санжмятав, Ч.Жамсранжав, Ц.Баатаржав, Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Б.Батбаатар, найруулагч Д.Лхасүрэн, Ц. Пүрэвдорж, Л. Эрдэнэбулган, Х. Уртнасан, Ё. Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар, Е.Сарантуяа балетмейстр Б. Жамьяндагва, Х.Гэрэлчимэг, зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Д.Сүхбаатар, Ц.Доржпалам, Ч.Гунгаасүх, Г.Ганбаатар зэрэг үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Монголын хөгжмийн театрын урлагийг хөгжүүлэх, хөдөлмөрчдийг нийгмийн бүтээлч амьдралд идвэхтэй оролцуулахад, гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн сонгодог бүтээлийн арвин сантай болсон зэрэг түүхэн ач холбогдлыг өндөр үнэлж, 1981 оны 7 сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарилгаар тус театрт “Академик” цол хүртээсэн юм. Тус театрын уран бүтээлчид төрийн ёслолын болон түүхт ой, их хурлуудын олон зуун хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг боловсруулж, тайзнаа тоглуулжээ.
Театрын гадаад харилцаа жил ирэх тутам өргөжин, олон улсын дуурь, балет, хөгжмийн уралдаан тэмцээнд манай уран бүтээлчид тогтмол амжилттай оролцож, тив дэлхийн хэмжээнд зохиогддог Олон улсын уралдаан тэмцээнд дуучин Д.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Ж.Хайдав, Х.Уртнасан, П.Ганбат, С.Мөнгөнцэцэг, А.Сайнбаяр, балетын жүжигчин О.Ганбаатар, Ю.Оюун, Д.Алтанхуяг нар шагналт байранд шалгарч байсны зэрэгцээ Ц.Пүрэвдорж, Г.Жамъяндагва нар Олон улсын дуурь, балетын тэмцээний шүүгч, хүндэт шүүгчээр ажилладаг нь манай орны сонгодог урлаг дэлхийн хэмжээнд өндөр үнэлэгддэг болсны баталгаа юм. Театрын түүхэн хөгжлийн хүнд хэцүү үеийн манлайд урлагт чин сэтгэлээсээ хайртай, театрын тулгын чулууг тавилцаж явсан ахмад үеийнхнийхээ түүхэн замналыг үргэлжлүүлэн өнөөгийн өндөр боловсролтой, авьяаслаг хойч үеийнхэн театрынхаа нэр хүндийг өндөрт өргөж явна. Энэ хамт олны дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Л.Цогзолмаа, Г.Жамъяандагва нар, Ардын жүжигчин цолтон 21, Монгол улсын гавьяат цолтон 77, Соёлын тэргүүний ажилтан цолтой 100 гаруй уран бүтээлчид төрсөн юм.