Saturday, November 9, 2013

Кино театр мэдээлэл






Кино театр



Театрын төрөл зүйлийг хамгийн их хөгжүүлж чадсан томоохон зүйл бол кино театр юм. Тайзан дээр хийгдсэн жүжгээс илүүтэйгээр хүмүүст хүрч чаддагаараа хүмүүсийг илүү татаж чадсан шинэ үеийн театр гэж хэлж болхоор зүйл юм.Кино театр нь нарийн утгаараа хөдөлгөөнт дүрс бүхий бүтээлийг  үзэгчдэд үзүүлдэг байгууламж юм. Анхандаа хальсанд буулгасан бүтээл ихэнх хувийг эзэлж байсан боловч одоо бол дижитал болсон. Эрт цагт монголд хөдөлгөөнт зураг, сүүдэр ший зэргээр нэрлэж байв.



Ерөнхийдөө кино театр зэрэг тусгай байгууламжид байх дэлгэцэнд тусгаж, нийтэд харуулах зориулалттай бүтээлийг кино гэнэ. Кино гэдэг нь “кинематография”- кино урлаг гэдэг нэр томьёоны хураангуй хэлбэр (грекээр “бичигдсэн хөдөлгөөн” гэсэн утгатай


Моголын анхны кино театр
 


1921 он буюу хувьсгалын дараа Монголд кинонууд болон кино техееремжvvд орж ирсэн бегеед, кино мэргэжилтэнгvvдийг Оросын Холбоны Улсад бэлтгэж байжээ. Тэр vед Монголын кино урлагийг "Сvvдэр ший" гэдэг байсан ба ард тvмэнд vнэгvй хvрдэг байжээ. 1930 онд анхны кино театр "Ард" vvдээ нээсэн байна.




1935 онд Яамнуудын Зевлеллийн шийдвэрээр Оросын тусламжтайгаар "Монгол Кино" компани vvсгэн байгуулагджээ. 1936 онд Зевлелтийн тусалцаагаар анхны кино "Монгол Хvv" дэлэгцэнд гарж. 1938 онд "Монол Кино" анхны бие даасан кино боло "Норжмоогийн Зам", 1939 онд "Чоно" кинонууд гарчээ. Энэ кинонууд Монголы нэрт найруулагч Д. Жигжид найруулж байсан ба 1945 онд "Цогт Тайж", 1949 онд "Ардын Элч", "Vер", "Хvргэн Хvv" гэсэн Монолын класик кинонууд тержээ. 1990-ээд оны vед Монголын киноны амжилтийн нэг оргил vе байсан гэж хэлж болно. Бараг зуу гарав кино дэлэгцэнд тержээ. Ц. Зандаа гуайн Б. Дашдорж нарын зэрэг ахмад хүмүүстэй уулзаж судалснаар, Ардын хувьсгал мандхаас өмнөх жилүүдэд Сайн ноён ханы Уяангын хүрээ, Их хүрээний Богдын ордон, 1912 онд Наймаа/Амгаланбаатар/ хотод Жанцан бэйс, Нанзад зайсангийн хашаанд, түүнчлэн Хятад хорооллын дөрвөн гудамжны задгай тайз /хойд Ши-янз/, өргөн чөлөөний “Урд Ши-янз”, Оросын 3Биржа” буудал, “Крым” ресторан зэрэг газарт анхын богино, дуугүй кинонууд гарч байжээ.


Харин одоо бол монголд кино театр болн киноурлаг улам их хүчээ авч байна.



Оодоо үйлчилгээгээ эрхэлж буй Кино театрууд:

Өргөө кино театр (URGOO CINEMA):

Албан ёсны вэб сайт: http://www.urgoo.mn

2007 оны сүүлээр “Сод Монгол Групп” ХХК-ын охин компани болох “Нью Тур Сафарис” ХХК дэлхийн алдарт “Варнер Брос Интернэшнл” кино компанитай хамтран “Өргөө” кино театрыг ажлыг өрнүүлснээр 4.5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжсэн байна. Оройхон гарч ширүүхэн дайрсан уг замнал их хотын соёлд их том хувьсгал хийсэн юм. “Варнер Брос Интернэшнл” кино компанийн зөвлөгөө, хяналт, хамтын ажиллагааны үр дүнд киноны зах зээлд шинээр гарч ирж байгаа кино бүтээлүүд, шинэ мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй нийслэлчүүдэд хүргэх, улмаар хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх, нийслэлийн соёл хүмүүжлийн байгууллагуудтай бодлогын хүрээнд нэгдэж ажиллах, “Зохиогчийн эрхийг хамгаалах тухай” хуулийг Монгол улсын нутаг дэвсгэрт хэвшүүлэх явдлыг дэмжих нь “Өргөө” кино театрийн нэн тэргүүний зорилго билээ. Кино театр нь дотроо тоглоомын төв, лоунж, түргэн хоолны газрыг цогцлоож өгснөөрөө онцлогтой юм.

Тэнгис кино театр (Улаанбаатар Синема)ХХК:
Албан ёсны вэб сайт:tengis.mn
“Улаанбаатар Синема” ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд жилд 800,000 иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэн нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулж байна.
“Улаанбаатар Синема” ХХК-ний “Тэнгис”кино театр нь кино үзвэрийн хамгийн сүүлийн үеийн техникээр иж бүрэн тоноглогдсон үзвэрийн 4-н танхимтай бөгөөд нэгэн зэрэг 1160-н хүнд үйлчлэх хүчин чадалтай, монгол болон дэлхийн бусад орнуудын шилдэг кинонуудыг 35 мм-ийн кино хальс ба 3D технологийг ашиглан үзэгчдэд хүргэдэг.
Тэнгис кино театр ашиглалтанд орсноор сүүлийн 10 гаруй жил уналтанд ороод байсан мэргэжлийн кино үзвэрийн үйл ажиллагааг шинэ шатанд гарган иргэдийн кинонд хандах хандлагыг өөрчилж чадсан. Энэ нь монгол киноны хөгжилтөнд тодорхой хэмжээгээр нөлөөлж монгол залуусын оюун ухаан авъяас чадвараар бүтээгдсэн олон сайхан кинонууд ар араасаа цувран гарч байна.

Соёмбо кино театр(Соёмбо продакшин):
Албан ёсны вэб сайт: http: http://www.soyombo.mn
Соёмбо кино театр анх 1991 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан. 
2008 оны 08-р сард Соёмбо кино театр XXI-р зууны орчин үеийн хэрэгцээнд нийцсэн цоо шинэ өнгө төрхтэйгээр нээлтээ хийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Соёмбо продакшн энд трэвел” ХХК дотоодын хөрөнгө оруулалтаар  Соёмбо кинотеатрыг хамгийн сүүлийн үеийн долби дижитал дуугаралттай техникээр тоноглож нийт 3 танхимтайгаар засварлаж тохижуулжээ. 
Соёмбо кино театр хосуудад зориулсан үзвэрийн танхимтай мөн гадаад киног өөрийн студидээ монгол хэлнээ /ам барих/ хөрвүүлэн үзэгчдийн хүртээл болгодог  зэргээрээ  онцлог.
 2009 онд Дархан хотноо нийт 140 хүний суудалтай “Дархан Соёмбо” кино театрыг байгуулан кино театрынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлээд байна.
Бид үзэгчидийнхээ хүсэл зоригийг харгалзан үргэлж шинийг эрэлхийлэн ажиллахын зэрэгцээ цаашид хүүхэд залууст зориулсан цогцолбор төв байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Танхимууд :
   Их танхим -320 суудал
   Хосын танхим -96 үзэгч  буюу 48 хосын суудалтай
   Бага танхим -60 суудал
   Нийт 476 хүний суудалтай.
•    3 танхимдаа 18 ээлжээр өдөрт 3000 үзэгч хүлээн авах хүчин чадалтай.
•    2 ээлжийн 2 оператор, 10 үйлчлэгч, касс, билет таслагч, хамгаалагч, зохион байгуулагч, менежертэйгээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулж байна.
•    Театрын дотор  киноны трэйлер үзэх  LCD дэлгэцүү д байрлуулсан.
•    Театрын гадаа  2.5м:4м  хэмжээтэй LED дэлгэц байрладаг.
 

No comments:

Post a Comment