Улсын багшийн их сургууль-кино драмын тэнхим.
Үндэсний соёл урлагийг хөгжүүлэн ,боловсон хүчний хувьд бэхжүүлж улмаар дэлхийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ардын хувьсгалын анхны жилүүдээс эхлэн урлаг ард түмний хоорондын арилжаа холбоог өргөжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн юм.
1959 оны СНЗ-ийн 8-р сарын 12-ны өдрийн 331-р тогтоолоор УБИС-ийн дэргэд 1959-1960 оны хичээлийн жилд жүжигчний мэрэгжлийн ангийг 25 оюутантай анх нээж ,мэргэжлийн хичээлийн багшаар УГЖ Ө.Рэнцэнноров, Ардын жүжигчин Н.Цэгмид нар ажиллаж, шинэ тутам нээгдсэн энэ ангид Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Цэгмид, УГЗ,Зохиолч найруулагч Л.Ванган зэрэг урлагийн алдартнууд хичээл зааж байлаа.1963 онд кино драмын ангийг анх 20 хүн төгсч, УДЭТ, УХЗТ, монгол кино нэгтгэл, Монгол телевиз Монголын радио, аймгуудын ХДТ,Соёлын орнуудад зэрэг мэрэгжлийн урлагийн газруудад хувиарлагдан ажилласан байна.
1963-1964 оны хичээлийн жилээс жүжигчний урлагийн мэрэгжлийн сургалт, хүмүүжлийн ажлыг бие даасан соёлын тэнхим (1979 оноос кино драмын тэнхим болсон) хариуцдаг болов.
Улсын багшийн их сургууль найрал дууны тэнхим
Төр засгаас сочл урлагийн талаар авч хэрэгжүүлэх аргна хэмжээний үри дүнд 1960 аад оны эхээр УБ хотод ХБК(ХБДС) -ийн дуучин бэлтгэх анги нээж, 20 гаруй сурагчдыг элсүүлэн мэрэгжлийн багшаар, УГЖ-Дуучин Ж.Дорждаваг, АЖ Б.Зангад нар ажилснаар үндэсний дээд боловсролтой дуучдыг эх орондоо бэлтгэх эхлэл тавигджээ. Ийнхүү УБИСийн дэргэд 1960 онд дээд боловсрролтой дуучид бэлтгэх стуудийг 13 оюутантайгаар нээж, захирлаар ХБ, дуучин Г.Хайдав ажиллажээ.
Тус Студийн анхны төгсөгчөд нь АЖ, төрийн шагналт дуучин Г.Уртнасан, УГЖ, дуучин Д.Баадайжав, Ц.Дашнамжил УГЗ,Хөгжмийн зохиолч Т.Насанбуян нар байлаа.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр.
дуурь бүжгийн эрдмийн театрын түүх ньард түмний уламжлалт соёл урлаг дээр түшиглэж,үндэсний болон сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн болон дэлхий дахинаа сурталчилсан Монголын урлагын хөгжлийн түүхийн нэгэн цогц хэсэг юм.
1927 онд нээгдсэн ардын цэнгэлдэх хүрээлэн (Бөмбөгөр ногоон)-г өргөтгөн урлагын төрөл бүри йн анги, орон тооны жүчигчидтэй болсноор мэрэгжлийн түвшинд хүргэх зорилготй 1931 онд УТТ-ыг байгуулж, үндэсний орчин цагийн мэрэгжлийн театртай блох эхлэл тавигдсан байна.
1934 онд Д.Нацагдоржийн Учиртай гурван толгой дуулалт бүжгийгард түмнихй дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяаар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн Монголын театрын урлагт хөгжимт дуулалт жүжиг, дуурь тоглох хөгжмийн театрын эхлэл болсон юм.
ъҮүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох болсны зэхэгцээ театрын уран бүтээлчидл өөрсдийн дэгэлсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ОХУ гаас уригдан ирсэн бүжгийн мэрэгжилтэн Н.В.Кузницова арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж анх удаа бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ.
ДвСүхбаатарын нэрэмжит клубийн дуу хөгжмийн бүлгэмээс бэлтгэгдсэн алдарт дуучин, хөгжимчин, М.Дугаржав ын шавь нар үндэсний хөгжмийн зүэмсэг бөхийн найрал хөгжимтэй хөгжмийн анги багш Д.Шдуламын удирдлагаар байгуулагдав.
1940 өөд онд театрыг хөгжүүлхэд төр засгаас ихээхэн ахнаарал тавьж, ОХУ гаас мэрэгжимлтэн урьж ажиллуулах, театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 аад оны дунд үеээс театрын уран бүтээлчдээс авьяслаг залуусыг сонгон тус улсад суралцуулхыг чухалчлан үзжээ .
1946 онд театрын симфони найрал хөгжмийн анхны концерт болж Л.Бетховены гуравдугаар баатарлаг симфони, Игмонд удиртгалыг хөгжимдөн, 1952 оны 12 -р сарын 30нд театрын шинэ барилгыг нээхэд зориулан Учиртай гурван толгой дуурийг дан симфонт найрал хөгжимт шилжүүлэн хөгжимдсөн түүхтэй.
1960 аад оны УХДТ -ын найрал дуучдын мэрэгжил мэдэгдэхүйц урагш ахсины дээр симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд сургууль төгссөн шинэ залуу хөгжимчидөөр бэхжин хөгжимдөх чадвар нь эрс дээшилжээ.
МАХН төв хороо, сайд нарын зөвлөлийн 1963 оны 5-р сарын 10ны өдрийн 132/1982 оны тогтоолоор УХДТ ыг УДБТ өөрчилж, бие даасан 2 театрыг байгуулсан түүхтэй ийнхүү Монголд хөгжмийн мэрэгжлийн театр байгуулагдаж 1963 оны 5-р сарын 18д Т.И.Чайковскийн Евгений Онегин алдарт дуурьаар нээлтээ хийжээ.
УДБЭТ -байгуулагдсан цагаасаа урын санг аривжуулах хоёр чиглэл барьж ажллаж ирсэн юм.
1.үндэсний дуурь балетийг шинээр бүтээх
2.Гадаадын сонгодог дуурь балетаас сонголт хийж ,өөрын тайзнаа боловсруулан гаргахыг чухалчилжээ.
Монголын хөгжмийн театрын урлагийг хөгжүүлэх, нийгмийн бүтээлч хөдөлмөрд ард олныг уриалын дуудаж, тэдний оюун сэтгэхүйг төлөвшүүлэх,үндэсний болн дэлхийн сонгодог урлагын арвин баялаг сантай болмон зэрэг ач холбогдлыг өндрөөр үнлэж, 1981 оны 7-р сард ардын хувьгалын 60н жилийн ойгоор Ардын их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар тус театрт (Академик) цол хүртээсэн юм.
Улсын драмын эрдмийн театр.
1922 оны хавар залуучуудын эвлэлтйн санаачилгаар Нисслэл хүрээнд урансайхны бүлгэм байгуулагдаж Бэлэн сэнгээгийн үлгэрээс,Сумьяа ноён хатдын Ушаандар зэрэг аман зохиолоор Ши жүжиг тавьж байсан нь Монголын мэргэжлийн театрын эх үүсвэр болжээ.
Эх оронч үзлээр төлөвшүүлхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үндэснй мэрэгжлийн жүжигчидээс гадна жүжгийн зохиолч, театрын найруулагч зураачтай болход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.хөгжимт драм, дуулалт бүжгийн төрлүүдээр олон шилдэг бүтээлүүд туурвин үзэгч түмний талархалыг хүлээсэн учир 1942 оноос УТТИ г Улсын хөгжимт Драматик театр,1947 оноос Улсын хөгжимт драмын театр гэж нэрлэн бүтэц зохион байгуулалтын хувьд өргөтгөсөн юм.
Тус театр анх 1933 онд Мосзва хотноо Орос Англи,Франц,Герман,Чех Словак зэрэг орон оролцсон театрын олимпиадад С.Буяннэмхийн харанхуй засагт жүжгээр оролцсоноос хойш 1990 онд Москва хотноо ОУ ын театрын их наадамд Д.Батбаярын Хөхөлдэй хүгийн үлгэ, 1991 онд улаанбаатар хотод Монгол туургатны анхдугаар их наадамд Ж.Шагдарын цагаан дарь эх жүжгээр тус тус амжилттай оролцсон юм.
Тус театрыг 1936 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1966 онд буюу театрын 35 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 60-н жилийн ойгоор түүний нэрэмжит болго, 1981 онд 50-н жилийн ойгоор нь Академик театр хүндэт цолоор шагнасан юм.
Улсын хүүхэд залуучуудын театр.
1947 онд Могол улсын Ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар 5н жилийн төлөвлөгөөг хэлэлцэж баталжээ. энэ төлөвлөгөө ёсоор мэрэгжлийн урлагын хэд хэдэн газрыг хот хөдөөд шинээр байгуулах болсны дотор Хүүхдийн төв театрыг УБ хотод байгуулхаар заажээ.
1951 оны 5-р сарын 14 ний өдөр Улсын хүүхдийн төв театр анхны жүжгээ анхны үзэгчиддээ өргөн барьсан өдөр юм энэ өдөр Элдэв Очирын нэрэмжит кино театрт тоглосон Цасан хүү (1951) жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Ц.Цэгмэдийн удирдлаганд суралцсан УДС ийн 1950 оны төгсөгчид болох 12 залуу жүжигчин тоглож,театрын түүхийг эхэлсэн юм.
УХЗТ үүсэл хөгжилийнхээ 50 орхчим жилийн хугацаанд үндэсний болон орчуулгын олон арван жүжгийг тайзнаа амжилттай тавьж урын сангаа баяжуулжээ.Тус театрын бүтээлийн сэдвийн хүрээ жилээс жилд өргөжин тэлж,эв нэгдэл, энх амгалан,найрамдал,түүх,хувьсгал,хөдөлмөр тэмцэл,сургууль,хүүхдийн байгуулгын амьдрал үерхэл нөхөрлөлийн тухай дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ орчин үеийн хүүхэд залуучуудын амьдрал, бодол санаа хүсэл тэмүүлэлийг илэрхийлсэн олон шилдэг бүтээлүүдийг туурвисаар иржээ.
Monday, November 11, 2013
Sunday, November 10, 2013
АНИРГҮЙ ТЕАТР (пантомимо)
АНИРГҮЙ ТЕАТР
"Түүх эхэлсэн цэг"
Эртний Грек хэлний "Pantomimus" хэмээх үг даган дуурайх гэсэн утгатай. Харц ардаас эхлээд хаад ноёдыг элэглэдэг жүжигчдийн бүлэг Ромын эзэнт гүрний үед үүссэн бөгөөд тэднийг бүхнийг дуурайгч буюу пантомимо хэмээн нэрлэдэг байж. Нийгмийн завхрал, ёс суртахууны доройтол, хоёр нүүр гаргагчдыг элэглэхдээ тэд үгийг бус үйл хөдлөл, нүүрний хувирлыг сонгосон байна. Тухайн жүжгийн үйл явдал, агуулгад тохируулан жүжигчид нүүрээ буддаг онцлогтой. Зарим нэг нь тэдний жүжгээс өөрсдийгөө олж хардаг байсан биз. Гэхдээ ихэнх хүн пантомимо жүжигчдийг алиалагчийн дүрээр хүлээн авч байв. Хэрвээ тэд үзэл бодлоо үгээр илэрхийлсэн бол жүжиг нь төд удалгүй хаагдах байсан тухай судлаачид тэмдэглэсэн нь бий. Үнэн үгэнд үхэр өшөөтэй гэдэг байх аа. Пантомимо хүчээ авч, хүмүүс ид үздэг болоход жүжиг уналтанд оржээ. Болохгүй, бүтэхгүй бүхний эсрэг тэмцэх анхны зорилгоосоо хазайн жирийн шог үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Сүүлдээ пантомимо садар самууныг ч сурталчилах болов. Энэ шалтгаанаар пантомимог хориглох шийдвэрийг Ромын эзэнт гүрний анхны удирдагч Август Цезарь гаргасан аж. Гэвч сурсныг сураар байтугай цаазаар ч боож болох биш. Пантомимочууд нууцаар жүжгээ тавьсаар байсан.
"Салаа, мөчрүүд "
Урлаг судлаачид пантомимог агуулгаас нь хамааруулан дөрвөн төрөлд ангилж үздэг.
Тариачны пантомимо:
Хөдөөгийн эгэл бор амьдрал, тариачдын зовлон зүдүүрийг харуулсан жүжгийг энэ төрөлд хамааруулдаг. Үйл явдал нь мэдээж тосгонд өрнөнө. Сайхан сэтгэлтэй ч ядуу залуу гол баатар нь бөгөөд газрын эзний охинд дурлана. Энэ нөхцөл байдал хожим уран зохиол, киноны мөнхийн сэдэв болсон гэхэд хилсдэхгүй.
Мело пантомимо:
Мелодрам буюу уянгын халилтай жүжиг. Хайр сэтгэл, гэр бүлийн асуудал, залуу хосуудын сэдвээр дамжуулан тухайн нийгэм, цаг үеийн байдлыг тусгадаг онцлогтой.
Реалист пантомимо:
Ихэнх нь пантомимод бодит байдлыг шогчлон харуулдаг ч уг төрөл тэдгээр асуудлыг хамгийн хурц тавьдгаараа ялгардаг. Нийгмийн ялзрал, хүмүүсийн болхи, бүдүүлгийг харгисаар үзүүлдэг аж. Аллага, гэмт үйлдлийг үзүүлдэг цорын ганц төрөл нь энэ.
Үлгэрийн пантомимо:
Уг театрын хамгийн гэм хоргүй төрөл. Хүүхдийн пантомимо гэж нэрлэгдэх нь ч бий.
"Пантомимо бол нууц"
Анир чимээгүйгээс юу сонсож болох вэ? Пантомимо жүжигчдийн нүүрний хувирал, үйл хөдлөлийг хэрхэн тайлах вэ? Эл төрлийн жүжиг учир битүүлэг атлаа гүн утгыг илэрхийлдэг учраас жүжгийн зохиолч "пантомимо бол нууц" хэмээн хэлсэн биз.
Эртний Ромын театрын олдвор
Эртний Ромын театр Англиас анх удаагаа олдлоо
Кентийн археологийн хээрийн их сургуулийг үндэслэгч, доктор П.Уилкинсоны үзэж буйгаар Их Британид анх удаагаа ийм театр олдож байгаа нь энэ аж. Сонирхолтой нь энэхүү олдвор түүний сургуулийн арын хашаанаас буюу Кентийн Фэвершэмээс олдсон юм. Дугуй тайзтай, нийт 12 мянган үзэгч суух боломжтой тун том байгууламж байсан нь малтлагаар тогтоогдсон гэнэ.
П.Уилкинсон ярихдаа “Энэ бол гайхалтай олдвор, Британид анхных нь. Энэ бол зөвхөн Фэвершем төдийгүй Британи улсын хувьд содон нээлт боллоо.
Уг барилгыг ромчууд шашны зориулалтаар ашигладаг байж магадгүй. Өөрөөр хэлбэл энд шашны төрөл бүрийн ёслол болдог байсан байх. Хойд Европт иймэрхүү театр 150 орчим бий ч Британиас өдийг хүртэл олдоогүй байсан юм. Тиймээс бид үүнийг хойч үедээ уламжлуулж үлдээхийн тулд эртний дурсгалт газар болгож хайрлан хамгаалахыг хүсч байна” гэжээ.
Харин Английн өв сангийн хэвлэлийн төлөөлөгч Д.Хикмэний өгүүлсэнээр бол Фэвершэм дэх энэ байгууламж үнэхээр Ромын театр болох нь тогтоогдвол тун өвөрмөц олдвор болох нь гарцаагүй гэж хэлжээ.
Тус газарт малтлагын ажил тэртээ 2007 онд эхэлсэн боловч эцсийн дүгнэлтүүд дөнгөж гарч ирээд буй нь энэ юм.
Археологчид тус театраас холгүй сүмийн хашаа, рашаан болон амьтны шатаасан яс зэргийг олсоноос үндэслэн шашны зан үйлийн томхон төв байжээ гэсэн дүнэлт гаргаад байгаа ажээ.
Театрын түүх
Театр анх 2500 гаруй жилийн өмнө үүсэн би болон өдийг хүрлээ.
театр нь хүмүүст амьдралын бодит байдлыг зохиол болгон гаргаад түүнийгээ хүмүүст хүргэхийн тулд жүжиг болгон туурвидаг томоохон нийтэд зориулсан байгууламж юм.
Театрын гол зүйл бол тайзны засал чимэглэл болон хүмүүсийн жүжиглэх чадвар дээр бий болдог. Хүмүүс хэдий сайн жүжиглэнэ төдий чинээ хүмүүст хүрнэ иймээс илүү бодит орчинд байлгахын тулд тайзаа засан тохижуулдаг гэхдээ энэ нь анхандаа тиймч сайн байгаагүйч сүүлрүүгээ улам боловсронгуй болсон.
Грекийн театр:Афин хотод 17000 хүний суудалтай театр байгуулагдсан нь өдгөө хуучны барилга болон хувирсан байна.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүх
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын
түүх нь ард түмний уламжлалт соёл, урлаг дээр түшиглэж, үндэсний болон
дэлхийн сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн Монгол улсын соёл
урлагийн түүх юм. 1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн
мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг
байгуулжээ.
1934 онд Д.Нацагдоржийн “”Учиртай гурван толгой ” дуулалт жүжгийг ард
түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд
үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох
эхлэл болсон юм. Үүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох
болсны зэрэгцээ театрын уран бүтээлчид өөрсдийн дэглэсэн бүжгүүдийг
тайзнаа тавьж, ЗХУ-аас уригдан ирсэн бүжгийн мэргэжилтэн Н.В. Кузнецова
10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж, анх удаа
бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ.
1924 онд байгуулагдсан Жанжин Сүхбаатрын нэрэмжит клубын дуу хөгжмийн
бүлгэмээс бэлтгэгдсэн алдарт дуучин, хөгжимчин М. Дугаржавын шавь нар
үндэсний хөгжмийн зэмсэг бүхий найрал хөгжимтэй, хөгжим ангийг Д.
Ишдулам багшийн удирдлаг дор байгуулав. 1940 - өөд онд театрыг
хөгжүүлэхэд засаг тєрєєс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ-аас мэргэжилтэн
урьж ажиллуулав. Театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч
хэрэгжүүлэн 1950 –иад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн
мэргэжлээр суралцуулахыг чухалчилжээ.
Хөгжмийн зохиолчоор С. Гончисумлаа, Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж, Лха. Дорж, Д. Лувсаншарав, бүжиг дэглэгчээр Д. Лхасүрэн, Б. Жамьяандагва, Д.Бэх-очир, бүжгийн багшаар Ж. Жав, гоцлол дуучнаар Г. Хайдав, Ц. Пүрэвдорж, Ж. Дамиран, А. Загдсүрэн, төгөлдөр хуурчаар Шагдарсүрэн нарын хүмүүсийг тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцуулсан байна. 1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсөж ирсэн нь тус театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. 1960-аад оны Улсын Хөгжимт драмын театрын найрал дуучдын мэргэжил, мэдэгдэхуйц ахисны дээр симфони найрал хөгжим шинэ залуу хөгжимчдөөр бэхжин, хөгжимдөх ур чадвар дээшилжээ. 1963 он гэхэд Б.Дамдинсүрэн Б. Смирнов нарын “Учиртай гурван толгой”, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”, С.Гончигсумлаа “Үнэн”, Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” дууриуд, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, С. Гончигсумлаа “Ганхуяг”, Р.Ярулин ”Шурали” зэрэг үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн.

Ингээд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10-ны
өдрийн 132 182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг 1963 оны 5
сарын 15-наас эхлэн Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр болгон
өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү монголд
хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 18 нд П.И.
Чайковскийн “Евгений Онегин ” дууриар нээлтээ хийжээ. Улсын дуурь
бүжгийн театр байгуулагдсан цагаасаа урын сангаа арвижуулах дараахь 2
үндсэн чигийг барин ажиллаж ирсэн юм. Нэгд, үндэсний дуурь балетыг
шинээр бүтээх, Хоёрт, гадаадын сонгодог дуурь, балетаас сонголт хийж,
өөрийн тайзнаа боловсруулан тавихыг чухалчилжээ.
Одоо тус театр Монголын хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа,
Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, А. Боролдой ,Э. Чойдог, Д,Жанчив, Ц.Нацагдорж,
Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар, З.Хангал, Б.Шарав, А.Батдэлгэр, Г.Пүрэвдорж
нарын бичсэн үндэсний 22 дуурь, 16 балеттай болсноос гадна
П.И.Чайковский, Дж.Пуччини, Дж.Верди, Дж.Россини, Л.Минкус, Ж.Бизе,
В.А.Моцарт зэрэг дэлхийн хөгжмийн зохиолчдын дуурь балетийн шилдэг 60
орчим, нийт 100 гаруй уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулж чадсан юм.
Энэ бүхнийг бүтээхэд авьяас билгээ зориулсан удирдаач Ж.Чулуун,
Ц.Намсрайжав, М.Санжмятав, Ч.Жамсранжав, Ц.Баатаржав, Ж.Бүрэнбэх,
Н.Туулайхүү, Б.Батбаатар, найруулагч Д.Лхасүрэн, Ц. Пүрэвдорж, Л.
Эрдэнэбулган, Х. Уртнасан, Ё. Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар, Е.Сарантуяа
балетмейстр Б. Жамьяндагва, Х.Гэрэлчимэг, зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн,
Д.Сүхбаатар, Ц.Доржпалам, Ч.Гунгаасүх, Г.Ганбаатар зэрэг үе үеийн уран
бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Монголын хөгжмийн
театрын урлагийг хөгжүүлэх, хөдөлмөрчдийг нийгмийн бүтээлч амьдралд
идвэхтэй оролцуулахад, гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн сонгодог бүтээлийн
арвин сантай болсон зэрэг түүхэн ач холбогдлыг өндөр үнэлж, 1981 оны 7
сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн
зарилгаар тус театрт “Академик” цол хүртээсэн юм. Тус театрын уран
бүтээлчид төрийн ёслолын болон түүхт ой, их хурлуудын олон зуун
хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг боловсруулж, тайзнаа тоглуулжээ.
Театрын гадаад харилцаа жил ирэх тутам өргөжин, олон улсын дуурь, балет,
хөгжмийн уралдаан тэмцээнд манай уран бүтээлчид тогтмол амжилттай
оролцож, тив дэлхийн хэмжээнд зохиогддог Олон улсын уралдаан тэмцээнд
дуучин Д.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Ж.Хайдав, Х.Уртнасан, П.Ганбат,
С.Мөнгөнцэцэг, А.Сайнбаяр, балетын жүжигчин О.Ганбаатар, Ю.Оюун,
Д.Алтанхуяг нар шагналт байранд шалгарч байсны зэрэгцээ Ц.Пүрэвдорж,
Г.Жамъяндагва нар Олон улсын дуурь, балетын тэмцээний шүүгч, хүндэт
шүүгчээр ажилладаг нь манай орны сонгодог урлаг дэлхийн хэмжээнд өндөр
үнэлэгддэг болсны баталгаа юм. Театрын түүхэн хөгжлийн хүнд хэцүү үеийн
манлайд урлагт чин сэтгэлээсээ хайртай, театрын тулгын чулууг тавилцаж
явсан ахмад үеийнхнийхээ түүхэн замналыг үргэлжлүүлэн өнөөгийн өндөр
боловсролтой, авьяаслаг хойч үеийнхэн театрынхаа нэр хүндийг өндөрт
өргөж явна. Энэ хамт олны дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар
Ц.Пүрэвдорж, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Л.Цогзолмаа, Г.Жамъяандагва нар,
Ардын жүжигчин цолтон 21, Монгол улсын гавьяат цолтон 77, Соёлын
тэргүүний ажилтан цолтой 100 гаруй уран бүтээлчид төрсөн юм.

Saturday, November 9, 2013
Нэмэлт мэдээлэл: Кино
КИНО-ДОЛООДУГААР УРЛАГ
Дэлгэцнээ гарсан анхны кинонууд нийгмийн соёлын амьдралд эргэлт хийв. Зураг авалтын болон гаргалтын техник байнга боловсронгуй болсны үр дүнд кино нь ХХ зууны дүрслэх урлагийн хамгийн түгээмэл хэлбэр болов. Үүнээс өмнө байсан нэгч урлаг дэлхийг тэгтлээ өөрчилж чадсангүй. Кино урлагийн хөгжилд зөвхөн бүтээлч эрэл хайгуул төдийгүй нийгмийн, улс төрийн болон эдийн засгийн сонирхол гол үүрэг гүйцэтгэдэг. Ингэж их урлаг болон түгээмэл үзвэрийн хоорондын зааг арилав.
→ Кино гэдэг нь “кинематография”- кино урлаг гэдэг нэр томьёоны хураангуй хэлбэр (грекээр “бичигдсэн хөдөлгөөн” гэсэн утгатай).
→ Кино гэдэг нь “кинематография”- кино урлаг гэдэг нэр томьёоны хураангуй хэлбэр (грекээр “бичигдсэн хөдөлгөөн” гэсэн утгатай).
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
АХ ДҮҮ ЛЮМЬЕР 1895 онд анх удаа өөрсдийнхөө богино хэмжээний киног олон нийтэд төлбөртөйгөөр үзүүлжээ.
“ЖААЗ ДУУЧИН” – анхны дуут киног 1927 онд кинотеатруудад үзүүлсэн ажээ.
ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫ ДАРАА АНУ-ын киноны салбар дэлхий дахинд хамгийн нөлөөтэй салбруудын нэг болов.
1980-1990-ээд онуудад хурц сэдэвтэй шуугиан тарьсан өндөр үнэтэй кинонууд дэлхийд хамгийн ихээр тархав.

БҮЛГИЙН ЗОХИОН БҮТЭЭЛ
Кино урлаг нь XIX зууны эцсээр мэндэлжээ. Олон тооны зохион бүтээгчид нэгэн зэрэг түүний текникийн хэрэгжилт дээр ажиллаж, тэр үед байсан нээлтүүдийг хослуулж бас шинэчлэлт байлаа.
Бодит байдлын фотомеханик дүрс зохиох хүний оролдлого эртний түүхтэй. Араб Альгазены (Хасан ибн ал-Хайсам) ойролцоогоор 980 онд боловсруулсан ханандаа бяцхан нүх бүхий битүү хайрцаг хэлбрийн аппарат орчин үеийн фотоаппаратын эх дүр байлаа. Харин XVII зуунд зохион бүтээгдсэн шидэт дэнлүү анхны проекцын аппарат хэмээн тооцогддог.
АНХДАГЧИД
Ах дүү Люмьер нарын “Ла Сиотын галт тэрэгний буудал дээр галт тэрэг ирсэн нь” богино хэмжээний кино үзүүлсэн нь үзэгчдийн ер бусын ихээр баясгав
XIX зуунд уян целлулоид нээсэн нь кино гарч ирэхэд ач холбогдолтой үйл явдал болов. Америк Жорж Истмен 1889 онд фото хальсыг зохиож, патентжүүлжээ. Объектийн хөдөлгөөнт дүрс гаргаж авдаг багаж нээгдэх хүртэл зурагнууд нэг л хөдөлж чадахгүй байв. Харааны инерцид нөхцөлдсөн секундэд 12 кадрын хурдтай үед хүний нүд салангид дүрсүүдийг бус, хөдөлгөөний сэтгэгдэл сая төрдөг байна. Үүүнийг эхлээд нээлттэй худалдаан дээр үзүүлбрийн журмаар ашиглагддаг аппаратуудаад хэрэглэсэн байна. Шарль Эмиль Рейно хөдөлгөөнт зургуудаа өөрийн “фенакистоскоп” буюу “праксиноскоп” дээр анх үзүүлжээ. Өөр нэгэн киног шинэчлэгч нь хүмүүс болон амьтдын хөдөлгөөнийг цуврал гэрэл зургуудын тусламжтайгаар үзүүлсэн Эдвард Майбриж байлаа.
ЭДИСОН БОЛОН БУСАД
Анхны үзүүлэх аппаратуудыг зохион бүтээгчид тэр үеийнхээ ололт амжилтуудыг ашигладаг байлаа. 1893 онд Томас Алва Эдисон анхны киногоо зөвхөн ганцхан үзэгчид зориулагдсан өөрийн кинетоскоп дээр харуулжээ. Хотуудад томоохон нийтийн хэрэглээний захууд бүрэлдэж байсан аж үйлдвэржилтийн үед тиймэрхүү нээлт өргөн дэлгэрч чадахгүй байлаа. Макс болон Эмиль Складановский нар берлиний нийтийн шүүхэд өөрсдийн биоскопоо авчирч өгч байжээ. Гэхдээ техникийн хувьд тийм аппарат дээр кино үзүүлнэ гэдэг маш их хөдөлмөр зарсан байлаа: хоёр эгнээ наагдсан 50-миллиметрийн хальс ээлж дараалан нээгдэх хоёр дуранг (объектив) - ийн өмнүүр хөвөрнө. Киноны жинхэнэ төрсөн өдрийг 1895 оны 12-р сарын 28-нд ах дүү Луи болон Огюст Люмьер нар өөрсдийн киногоо Парисийн “Гранд кафе”-д үзэгчдэд төлбөртэй үзүүлсэн өдрөөр тооцдог. Киног бодит байдал болгохын тулд олон тооны техникийн ололтууд болон бусад хүчин зүйлүүд шаардлагатай байв.
СИНЕМАТОГРАФ (КИНО УРЛАГ) И К0
АХ ДҮҮ ЛЮМЬЕРУУДЫН СИНЕМАТОГРАФ нэгэн зэрэг камер болон проектор болдог бол, харин Эдисоны кинетоскоп зөвхөн хуулж буулгахад ажилладаг байв. Фото зургийн хэмжээний хальсны тууз хөдлөгч объект руу чиглүүлэн харуулна. Оскар Местер 1896 онд хальсны өгөлтийг өөрийн мальтийн загалмай – тасалданги хөдөлгөөний тусламжтайгаар боловсронгуй болгосноор дүрслэлийн чичиргээг үлэмж бууруулав. Хожим нь энэ технологи проекторуудад жишиг болжээ.
КИНОНЫ САЛБАРЫН ҮҮСЭЛ
Гэрлийн үзэгдлийн мэдрэмжээс үүссэн анхны хүчтэй хөөрлийн дараа киноны уран бүтээлч өөрийгөө эдийн засгийнх нь сонирхол гол үүрэг гүйцэтгэдэг шинэ уран сайхны хэрэглүүр хэмээн батлаж эхлэв.
Техникийн дэвшил нь урлагийн түгээмэл хэлбэр болсон киноны хөгжлийн талуудын зөвхөн нэг нь юм. Варьете-театруудад хөдөлгөөнт зургуудыг онцлон үзүүлэх болсон нь мэргэжлийн кино салбрыг үүсгэхэд хүргэв. Кино урлаг нь эдийн засгийн хүчин зүйл болжээ.
ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН УРЛАГ
Жорж Мельес өөрийн “Сар руу хийсэн аялал” (1902) киног бүтээхэд ашигласан технологийг одоо хүртэл кино урлагт хэрэглэсээр байна
Ах дүү Люмьерууд өөрсдийн кино урлагаа зөвхөн өдөр тутмын амьдралыг баримттайгаар тусгахад ашиглаж байлаа. Францын иргэн Жорж Мельес (театрын эзэн) шидэт кинонууд гэгчийг хийж, тэдгээрийн уран сайхны боловсруулалтыг нь өөрийнхөө студийн павильонд хийдэг байжээ. Түүний үлгэрүүд, аймшгийн зүйлс болон буг чөтгөрийн тухай түүх үргэлжлэлтэй кино болон гарч байв. Харин түүний 1902 онд гарсан “Сар руу хийсэн аялал” киноны түүхэнд чухал үе шат болов. Тэрээр анхны 15 минут үргэлжилсэн кино байлаа. Эдийн засгийн хүчин зүйлүүд киног олон нийтийн үзвэр болгоход маргаангүй шийдвэрлэгч хүчин болов. Ах дүү Люмерууд өөрсдийн кинонуудаа хийсээр байсан ба 1897 онд тэд зохиогчийн эрхээ эстрадын хөгжөөнт тоглолт хөтлөгч, ирээдүйн францын кино салбрыг үндэслэгч Шарль Пате-д худалджээ. Тэрээр Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэл дэлхийн киноны зах зээл дээр ихээхэн нөлөөтэй нэгэн байлаа. Пате явцуу хүрээнд зориулагдсан өөрийн варьете тоглолтуудаа өргөн олон түмний хүртээл болгохыг зорьж байлаа. Түүний компани “Societe Pathe Freres” (“Ах дүү Пате” компани) кино үйлдвэрлэлийн бүхий л чиглэлүүдийг хамарч байлаа. Пате камер болон проекторууд худалдан авч Бельги, Франц дахь 200 кинотеатрыг удирдаж байв.
ҮНДЭСНИЙ ОНЦЛОГУУД
Мушгирсан бужгар үс – Мэри Пикфордыг дууриадаг жүжигчдийн хуулах дуртай дүр (дээр: Мэри Пикфорд “Бяцхан Анни Руни” кинонд, 1925 он.: баруун гарт: “Сээтэгнүүр”, 1929 он). Дэлгэцийн сайхан хүүхнүүд кино
Иймэрхүү хэлбрээр бусад орнуудад ч гэсэн үндэсний онцлогоо харгалзсан кино салбрууд байгуулагдаж байв. 1903 онд Эдвин Портер АНУ-д анх удаа “Галт тэргэний дээрэм” хэмээх анхны барууны киног дэлгэцнээ тавилаа. Энд анх удаа байдлыг хүчтэй болгох үүднээс “зэрэгцсэн эвлүүлэг” хэрэглэсэн байна. Францын дараа Европт кино үйлдвэрлэлийн тэргүүн орон Дани улс болов. Патегийн загварыг дууриах жишээ болгон авсан Оле Ольсен Данид кино үйлдвэрлэлийн компани (“Nordisk Films Kompagni”) –г үндэслэн байгуулав. Энэ компани 1906 онд Виго Ларсений “Арслангийн ан” адал явдалт киногоороо шуугиан дагуулсан амжилтанд хүрчээ. Италид түүхэн кинонууд ихээхэн тархсан нь эртний туульсын кинонууд бүтээхэд хүргэсэн бол энэ үеэр хошин төрөл зүйл Францид баттай үндэслэгдэв. ХХ зууны эхний арван жилийн эцсээр Германид кино өрнөл эхлэв. Эхлээд хөгжимт драмууд, үндсэндээ гол баатруудынх нь аз жаргалд муу муухай заналхийлсэн хайр дурлалын түүх түгээмэл дэлгэрэв. Кино зохиогчид нэрд гарсан зохиолчдыг хамтын үйл ажиллагаанд татан оруулж байлаа. Тэдний нэг нь Герхарт Гауптман Ингэж зохиогчийн кино анх төрөв. Киног хийх бүхий л үйл явцад найруулагч бүтээлч хяналт тавьдаг. 1910 оноос эхлэн Европт Аста Нильсен, АНУ-д Мэри Пикфорд зэрэг кино одууд гарч, киноны салбарын хүч чадал, мэргэжлийн ур чадварын билэг тэмдэг болцгоов.
ХӨРӨНГИЙН НӨЛӨӨ
КИНО УРЛААЧ ШҮҮХЭД: Америкийн кино урлагийн анхны жилүүдэд зохиогчийн эрх (хальсанд зориулсан материалууд зэрэг) тойрсон олон тооны шүүхийн маргаан гардаг байв, харин дараа нь кино салбрын хяналт. 1909 онд Нью-Йоркт “Киноны зохиогчийн эрхийн гэрчилгээ” байгуулагдаж, энд бүх эрхийн гэрчилгээнүүд хадгалагдах болов (тэдний дунд Эдисон ч байдаг). Гэрчилгээ ганцаар ноёрхсон байр суурь шүүхээр шийдвэрлүүлэхэд хүргэжээ. ГОЛЛИВУДИЙГ БАЙГУУЛСАН НЬ: Трестийн эсрэг хамгийн үр дүнтэй зэвсэг нь шинэ санаанууд байлаа. “Чөлөөт” гэгдэх бүлгийн зохиосон кинонуудын шинэ хэлбэр тэдгээрийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэхэд хүргэв. Олон чөлөөт кино компаниуд 1910 оны дараа Лос-Анжелест ирцгээхэд Нью-Йоркт байрлаж байсан трестийн нөлөө тэнд алга болсон байжээ. Түүнээс гадна нутгийн уур амьсгал кино зохиоход гайхалтай нөхцлийг бүрдүүлжээ. 1914 онд Голливуд америкийн кино урлагийн төв болов.
Италийн аугаа кино “Камогрядеши” (“Quo Vadis”, 1912) нэлээд хожмын үеийн туульсын кинонуудад ихээхэн нөлөө үзүүлжээ
Италийн аугаа кино “Камогрядеши” (“Quo Vadis”, 1912) нэлээд хожмын үеийн туульсын кинонуудад ихээхэн нөлөө үзүүлжээ
АНХНЫ АМЕРИКИЙН КИНОТЕАТР 1902 онд Лос-Анжелест нээгджээ.
КИНОГ ХӨЛСӨӨР ХЭРЭГЛҮҮЛЭХ явдал 1904 онд эхлэснээр тавигдсан кинонуудад хяналт тавих, тэдгээрээс олсон хураамжийг хянах бололцоо сайжрав.
“Никельодеоны” (автомат хөгжмүүд) 1905 онд кинотеатраас алдагджээ.: Цахилгаан механик төгөлдөр хуураар тоноглогдсон Вурлицерийн кинотеатр, 1920 он.

ДУУГҮЙ КИНОНЫ ЯЛАЛТЫН ЖАГСААЛ
Европын кино урлаг хямралд автсан тэр үед Голливуд янз бүрийн төрөл зүйлүүдийн хөгжлийг амсч байлаа.
Дэлхийн нэгдүгээр дайн кино урлагт эрс тэс өөрчлөлтийг авчрав. Европт үйлдвэрлэгддэг киноны тоо эрс буурав.
УЛС ТӨР БА ТЕАТР
Роберт Винегийн “Доктор Калигарийн өрөө” (1919 он) экспрессионист шилдэг бүтээл дэх тэгш хэмт хананууд болон зүүдний дизайн
Кино үйлдвэрлэл дэх улс төрийн нөлөө өссөөр байлаа. 1917 онд Германы хувийн кинокомпаниуд Universum Film AG (UFA) болон нэгдэв. Энэ компанийн үндсэн хөрөнгийн гуравны нэгийг засгийн газраас гаргасан нь шинэ урлагийг өөрийн үзэл сурталдаа ашиглах гэсэн хүсэлд байлаа. Улс төрийн нөлөө 1920-иод оноос Итали, Орост нэлээд тодорхой болж, кино урлагийг фашизм болон коммунизмын суртал нэвтрүүлгийн хэрэгсэл болгон ашиглах болов.
АНУ-д кинокомпаниуд өөрийн уран сайхны чөлөөт байдлаа өөр хэлбрээр алдаж, кино трестийн сонирхолд бүүр эсрэгээр нөлөөлөх болов. Кино маш их түгээмэл болсон нь зээл болон сангийн биржүүдээр дамжуулан санхүүжилт авч чадсан кинокомпаниуд олноор буй болоход хүргэв.
Хамгийн нэрд гарсан кинокомпаниуд ч тиймэрхүү хэлбрээр томоохон корпорацуудын хяналтад өртөв. Кино өөрийн гэсэн оюун ухааны эхлэлээ алдаж, улмаар түүнд ихэвчлэн арьсны үзлийн чиглэлүүд илрэх болов. АНУ-ын бүхэл бүтэн киносалбар хяналтын далбаан дор, их бага хэмжээгээр оршиж байлаа. Гэсэн хэдий ч тухайн цаг үе дуугүй киноны үүрийн гэгээ болж, түүний манлайд Дэвид Уорк Гриффит болон түүний гурван цаг үргэлжилдэг “Үндэстний үүсэл” (1915 он) иргэний дайны тухай тууль оржээ.

ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ОЛОН ТАЛТ БАЙДАЛ
Голливудийн студиуд эдийн засгийн хүчин зүйлд гол анхаарлаа хандуулан киноны үйлдвэрлэлийг цуваанд шилжүүлж, бүрэн хэмжээний кинонууд болон кино одод алдаршиж байлаа. Олон тооны төрөл зүйлүүд буй болов: хошин шогт Чарли Чаплин гялалзаж, адал явдалт кинонд Дуглас Фэрбенкс, харин хөгжимт драмд – Грета Гарбо нар од болж байлаа. Эсрэг тэсрэг үзэл санааг ЗХУ дахь коммунист киноны манлайлал сурталчилж, гол найдвараа уян сэтгэлт үзэгчдэд бус, харин үзэл суртлыг бүрдүүлэгчдэд тавьж байлаа. Францид Абель Ганс “Наполеон” (1927-1928 он) гэдэг найман цагийн аварга кинон дахь харааны хүртэхүйн шинэчлэлийн арга маяг гараас зураг авалт хийхэд оршино. Түүнээс гадна Рене Клер болон Жан Рене нар нийгмийг яруу тод шүүмжилсэн кинонууд (“яруу найргийн реализмын” төрлөөр) дуугүй киноны боломжуудыг гайхалтай хослуулжээ. Нэлээд чухал гоо зүйн хувь нэмрийг 1920-иод оны германы экспрессионистуудын кинонууд оруулжээ.Тэдгээр бүтээлүүдэд бодит бус дүрүүд бодит санааны биелэл болсон бүхэл бүтэн орон зайг буй болгодог. Испанийн Луис Бюнюэль зураач Сальвадор Далитай хамтран анхны сюреалист кино “Андалузийн хав” –аа зохиожээ.
ДУУТАЙ КИНО-Г ХЭН Ч ДУРЛАДАГГҮЙ
“Харилцан ярианы байнгын ашиглалт алдаатай гэдгийн өнөөдөр тодорхой хэлж болно” гэж германы шүүмжлэгч Зигфрид Кракауэр бичжээ. Бусад олон өнөө үеийнхний адилаар тэр дүрийг инээхэд харилцан яриа саад болдог гэж үздэг. Иймэрхүү эргэлзэх байдал бараг бүхий л техникийн шинэчлэлүүдийг дагалддаг. Зурагт, дүрс бичлэгийн магнитофон болон тоон технологи үүсэх үеэр театрын мөхөл ирнэ хэмээн урьдчилан хэлсэн нь ч бий.
“Сансет цэцэрлэгт гудамж” киногоороо (1950 он) Билли Уайлдер Глория Свенсон (фото зураг дээр) болон Бастер Китон нарын адилаар дуугүй киноны од болж дурсгалаа мөнхлөв
“Сансет цэцэрлэгт гудамж” киногоороо (1950 он) Билли Уайлдер Глория Свенсон (фото зураг дээр) болон Бастер Китон нарын адилаар дуугүй киноны од болж дурсгалаа мөнхлөв
ХХI ЗУУН
СТУДИЙН ЭРИН ТӨГССӨНИЙ ДАРАА кинокомпани Paramount Gulf+Western-д худалдагдаж, 1994 онд Viacom олон нийтийн мэдээллийн концернд уусчээ.
КИНОКОМПАНИ UNITED ARTISTS – г Чарльз С. Чаплин, Дэвид Гриффит, Дуглас Фэрбенкс, түүний эхнэр Мэри Пикфорд нар 1919 онд үндэслэн байгуулжээ.
КИНОКОМПАНИ METROGOLDWIN- MAYER (MGM) эхлээд гурван студид хуваагджээ. Хожим нь нэг бус удаа худалдагдаж байв. 2004 онд Sony-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

ДУУТ КИНО БОЛОН ИХ СТУДИУД
Сонгодог голливудын стильтэй кино нь кино зохиогчид болон жүжигчид өөрийн урлагийн ачаар нацизмтэй тэмцэж байсан Дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийн цэцэглэн хөгжилтөндөө хүрчээ.
Гитлерт зориулсан захиалгат ажил: Лени Рифеншталь Нюрнбергт болсон нацистуудын их хурлын тухай “Эр зоригийн ялалт” (1935 он) кино хийж байгаа нь
1927 онд дуун технологи бүтээснээр киноны салбрыг үндсээр нь өөрчлөв. Хөгжимт кино зэрэг цоо шинэхэн төрөл зүйлүүд буй болов. Энэ үеэр Бастер Китон, дуугүй киноны од Глория Свенсон нарын зэрэг олон жүжигчид алдар хүндийнхээ бууралт дээр хэдийнэ ирсэн байв. 1930-аад оны дунд үе хүртэл дуут кинонууд хоёр буюу гурван хэл дээр нэгэн зэрэг зохиогдож, жүжигчдийн янз бүрийн бүрэлдэхүүнтэй байсан нь зардал ихтэй байлаа. Киног гадаадын хэлнүүд рүү шууд орчуулах болон зэрэгцүүлэн буулгах нь 1930-аад оноос хөгжиж ирэв. Аажмаар өнгөт кино хөгжсөнөөр киног улам бүр бодитой болгов. Энэ үед өнөөгийн кино урлагийг тодорхойлогч бүхий л техникийн шаардлагууд томьёологдсон байлаа.
НАЦИСТ ГЕРМАН ДАХЬ КИНО
Бүхий цаг үеүдийн дотроос хамгийн амжилттай хөгжимт драм нь “Салхинд туугдагсад” кино 2 тэрбум долларын ашиг өгчээ
1933 онд Германы засгийн эрхэнд үндэсний социалистууд гарч, Дэлхийн хоёрдугаар дайн эхлэснээр Европын кино урлаг хоёрдогч хямралаа туулж эхлэв. 1920-иод оны эцэст Германы дэлгэцүүдэд үндэсэрхэг үзлийг сурталчилсан байлдаантай кинонууд гарч байлаа. Альфред Хугенберг – германы хэвлэн нийтлэгч – үндэсний үзэлтэн УФА (UFA) киностудийн эзэн болов. Иймэрхүү улс төрийн нөхцөл байдал нь найруулагч Фриц Ланг, зураглаач Билли Уайлдер, продюсер Эрих Поммер зэргийн кино урлагийн нэрт зүтгэлтнүүд АНУ-руу цагаачлахаас өөр аргагүй болов. Тэр үед гарсан бүх кинонуудыг зугаа цэнгэлийн шинжтэй, бодит байдлыг хэтэрхий чимсэн бодит бус, германы үзэгчдийг дарангуйлагч нийгмийн зэгэл өдрүүдээс болон дайны гамшгаас хөндийрүүлэхэд чиглэгдсэн, тэрчлэн “германы ард түмний сонгомол“ болон “фюрерийн манлайлах” зарчмуудыг тунхагласан сурталчилгааны кинонууд гэхчлэн ангилж болно. Киностудийн нөлөө Хэрэв Жан Рено, Марсель Карне нарыг Францид, Альфред Хичкокийг Англид тооцохгүй юм бол энэ үеийн кино урлагт АНУ толгойлж байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн үеийг Голливудын алдрын оргил ч гэж үздэг. Таван том (MGM, Warner, Paramount, 20th Century Fox, RKO) гурван жижиг (Universal, United Artists, Columbia) киностуди кино үйлдвэрлэлийн бүх зах зээлийг хянаж байлаа. 1930-аад оны Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд кинонууд “ачаалалд” тархдаг байв: кинотеатрын удирдлагууд хямдхан тайлбартай кассын киног хөлсөөр авдаг байв, иймэрхүү арга зүй нь нэг талаас студиудыг бүтэн ажлын ачаалалтай байлгадаг, харин нөгөө талаас – шинэ хэлбрийн кинонуудыг турших тавцан болж байлаа. Орлого олоход үндэслэгдсэн кинобизнест бол киностудийн боссууд киноны уран сайхны харьцангуй дүүргэлтийг өөрсөддөө үлдээдэг. Чухамдаа студиудэд өөрийн гэсэн өвөрмөц хэв маяг бий болдог. Огтоос өөр кино бол Орсон Уэллсийн “Иргэн Кейн” (1941 он).
КИНО ОДОД
МЭРИ ПИКФОРД – алдрын оргилд байхдаа долоо хоногт 10000 долларын ашиг олдог байжээ.
ЭРОЛ ФЛИНН “Ахмад Бладын Одиссея” адал явдалт кинонд гол рольд тоглосныхоо ачаар санамсаргүй кино од болов.
Марлен Дитрих Голливудэд нэрд гарч, 1930 онд “Цэнхэр элч” киноны гол дүр Лола-д амжилттай тоглосны дараа дэлхийд алдаршив

ОЛОН НИЙТИЙН ХИЙРХЭЛ. Рудольф Валентино зөвхөн өөрийн кинонд тоглсон дүрүүдээрээ бус өөрийнхөө үхлээр домог болжээ. Түүний оршуулганд 80 мянган хүн ирсэн гэдэг, учир нь 1926 онд олон нийтийн хийрхлийн механизм дэгдээд байлаа. Голливудын зүрхэнд хоногшигчийн үнэлгээ бүхий тэрээр голливудын кино оддыйн анхны үед хамаардаг, түүний дүр үзэгчдэд дээд зэргийн шаардлагатай байдаг байлаа.
Өөр нэгэн кино жүжигчин бол гадаад байдлаараа гоё сайхан юмгүй, ямарч жүжигчний онцгой авъяасгүй Хамфри Богарт бүхэл бүтэн үеийн эрчүүдийн хувьд ганц чонын билэг тэмдэг болжээ.
ИМИДЖТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУД. Мэри Пикфорд дүрд тоглож эхлэж байхдаа 1920-иод оны эцсээр өөрийнх нь дүрээс ялгаатай гэм зэмгүй бүсгүйн дүрд тоглосон нь түүний алдар хүндийн төгсгөл байлаа. Бага шиг цаг хугацаа өнгөрсөн ч, үзэгчдийн нүдэнд нэрд гарсан жүжигчид дэлгэцэн дээр бүтээгдсэн дүрээр л хоногшин холбон бодомж төрүүлдэг. Жүжигчин Марлон Брондо “Дон Жуан де Марко” (1995 он) хэзээ нэгэн цагт секс-символ болж байсан хижээл насны хий судлалын эмчийн дүрд тогложээ. Марлон Брондоо ч цагтаа үнэхээр секс-символ байсан гэдэг.
Грета Гарбо амьдралынхаа туршид ихэмсэг гоо бүсгүйн дүрд тогложээ. Тэрээр кинобизнесээс1941 онд 36-хан настайдаа үүрд явжээ

ДАЙНЫ ДАРААХ ҮЕИЙН КИНО УРЛАГ
Дайны дараах үе кинонд соёлын шинэ олон талт байдлыг буй болоход нөоөөлөв. Зурагт радиог зохион бүтээснээр кино нь ахмад насны үзэгчдээ алдахад хүргэв.
Роберто Росселини эвдэрхий балгасан дунд гэмт хэрэг, гэм буруугийн талаар “Герман улс, тэгтэй тэнцүү он” хэмээн бодлогоширч явна (1948 он)
Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа кино дэлхий дахинаа түгээмэл байдлаа үргэлжлүүлэн булаан олж авсаар байв. Шинэ улс төрийн эрх чөлөө янз бүрийн кино соёлуудын хоорондын солилцоонд нөлөөлсөөр байлаа. Киноны интернациональчлал европын томоохон кино наадмуудын зохион байгуулалтанд илэрч байлаа (Каннын – 1946 он., Берлиний – 1951 он). Жишээ нь, японы найруулагч Акира Куросава 1951 онд Венецийн фестиваль дээр Гран-при “Алтан арслан” авсан “Расемон” кино нь гарсны дараа дэлхий даяар алдаршив.
ДЭЛХИЙН КИНО УРЛАГИЙН ЦЭЦЭГЛЭЛТ
Гэрээсээ гаралгүйгээр кинотеатрт очно гэдэг утгагүй юм. Гэр бүлээрээ цэнхэр дэлгэцийнхээ өмнө, 1960-аад он
Японы кинонууд 1920-иод оноос барууны нөлөөллийн хувьд нээлттэй болжээ. Тэгэхлээр тэд дэлхий дахин дахь кино бүтээгчдийн хувьд урмыг нь өдөөгчид болжээ. Жон Стержес Акира Куросавагийн “Долоон самурай” (1954 он)- философийн драмыг хялдбаршуулан сонгодог барууны кино “Гайхамшигт долоо” болгон 1960 онд дэлгэцнээ гаргажээ.
Баруун Европт дангаар ноёрхох үзэл төгсгөл болсноор арга стилиуд олон талтай болоход хүрэв. Тэдгээрийн дотор Италийн найруулагч Роберто Росселини (“Рим – нээлттэй хот”, 1954 он) болон Витторио де Сика (“Унадаг дугуй хулгайлагчид”, 1948 он) нар бараг баримтат шахам, даруухан шинэ реалист стилийг бүтээв. Тэдний зориудын санаатай реализм бол Муссолиний фашист суртал нэвтрүүлэг болон италийн монументаль киноны эсрэг ухамсартай эсэргүүцэл болов. Швецийн Ингмар Бергман өөрийн кинонууддаа ертөнцийн хэврэг болон ганцаардлын асуудлыг дэвшүүлж, өөрөөсөө өөр юуч үгүй хий хоосонд орсон хүний дүрийг бүтээжээ. Ален Ренегийн адилаар Францын найруулагчид (“Өнгөрсөн жил Мариенбад-д”, 1961 он) шинэчлэлийн, зоригтой кино хийж, түүндээ утга санааг хоёрдугаар талд аваачжээ. Ганц нэгийг эс тооцвол, Баруун Германд бүтээгдсэн кинонууд нацизмын үеийг хөндсөнгүй. Энэ үед харин ч эсрэгээр санаанаас ургуулсан чимэглэл бүхий хоосон уян сэтгэлийн кинонууд зохиогдож байжээ, тэрчлэн цэрэг дайны сэдэвтэй кинонууд, харамсалтай нь дайны гамшгийг тусгасангүй. Харин Дорнод Германд байдал огт өөр, DEFA (Deutsche Film AG) киностудид кино бүтээхэд маш их шүүмжлэлтэй ханддаг байв, үүний жишээ нь Конрад Вольфын нацизмын тухай кинонууд юм.

ХАР ФИЛЬМ БУЮУ КИНО (ФИЛЬМ НУАР)
Хар фильм нь Францын яруу найргийн реализм болон Германийн экспрессионизмын нөлөөн дор хөгжжээ (х.472). Түүний хувьд эрүүгийн сэдэв, увайгүй заяандаа итгэх үзэл болон гутранги үзлийн бараан төлөв, баатар болон баатар бус хоёрын ялгаа заагийг арилгасан, үйл явдлууд нь харьцангуй реалист, тайз нь бараан гэрэлүүлэгтэй, эхнэрээ үзэн ядах үзэл зохих хэмжээгээр илэрдэг зэрэг шинж чанаруудтай. Лорен Бэколл болон Рита Хэйворт нарын баатар хүүхнүүд тэдний бүтээсэн үйлийн үргүй хүүхнүүдийн дүрд нийцэн, дарлалаас ангижирсан сайхан бүсгүйчүүл мэт дэлгэцнээ гарч ирцгээв.
Хамфри Богарт бүхий л ертөнцтэй сөргөлдсөн амьдралдаа урам нь хугарсан баатрын дүр бүтээхдээ давагдашгүй байжээ
Хамфри Богарт бүхий л ертөнцтэй сөргөлдсөн амьдралдаа урам нь хугарсан баатрын дүр бүтээхдээ давагдашгүй байжээ
ЗУРАГ БОЛОН ШИНЭ ҮЗЭГЧИД
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Голливудэд шинжлэх ухааны уран зөгнөл, хар кинонууд (францын “фильм - нуар”), тэрчлэн Альфред Хичкокийн хүчтэй сэтгэл хөдөлгөм айдас түгшүүрт кинонууд гарав. Эдгээр кинонуудын агуулгыг тодорхойлдог хувийн айдас түгшүүр нь улс төрийн нөхцөл байдлаар (хүйтэн дайн, маккартизм – Америкийн дэвшилтэт зүтгэлтнүүдийг мөрдөн мөшгөдөг улс төрийн урсгал - орч) болон техникийн дэвшлээр тодорхойлогддог. Зурагт радио хөгжсөнөөр ахмад насны хүн амын олонх нь их урлагаас хөндийрөв. Иймэрхүү хэлбрээр гол баатрууд маань залуужиж, кино зохиолчид ихэвчлэн залуу үзэгчдэд тулгуурлах болов.
ШИНЖЛЭХ УХААНЫ УРАН ЗӨГНӨЛ
“ОДДЫН ДАЙН” орчин үеийн хамгийн амжилттай зөгнөлт кино, түүний тасалбарын борлуулалтаас орсон орлого 775 сая долларт хүрчээ.
АНХНЫ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ шинжлэх ухааны зөгнөлт кино нь 1924 онд зохиогдсон Ангарагийн хатан хаан болон оросын эрдэмтэн хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн Зөвлөлтийн сурталчилгааны
Стэнли Кубрик “2001 он – сансрын одиссея” киногоо зохиох үед гурван жилийн турш НАСА-гийн шинжээчидтэй хамт ажиллажээ

Г. Уэльсийн “Ертөнцүүдийн дайн” романы радио зохиомж 1938 онд олон нийтийг үймүүлэв. 1953 онд продюсер Жорж Пал уг романыг дэлгэцэнд шилжүүлэв
ЭРИНИЙ ТУСГАЛ: бүр 1920-иод онд Фриц Ланг томхон хэмжээний зүйрлэл бүхий шинжлэх ухааны уран зөгнөлт “Төв хот” (1926 он) болон сансарт аялагчдын тухай “Бүсгүй хүн Саран дээр” (1929 он) киногоо бүтээв. Энэхүү төрөл зүйл хүйтэн дайны үеийг туулав. Цөмийн заналхийлэл болон “шулмасын ангуучлал” нийгэмд айдсын мэдрэмжийг төрүүлсэн нь Фрэнклин Ж. Шеффнерийн “Мичнүүдийн гариг” (1968 он), Дон Сигелийн “Бие хулгайлагчдын дайралт” (1956 он) зэрэг кинонуудад тусгалаа олов. 1960-аад оноос техникийн дэвшлийн сэдэв өргөн дэлгэрэх болов.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
1952 онд АНУ 15 сая телевиз үзэгчидтэй болсон байлаа.
ЖОН КАРПЕНТЕРИЙН “ХАР ОД” (1974 он). Түүнийг Стэнли Кубрик “2001 он” –доо элэглэн дууриажээ.
ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ – дэлхийн хамгийн анхны наадмуудын нэг.
ЖОН КАРПЕНТЕРИЙН “ХАР ОД” (1974 он). Түүнийг Стэнли Кубрик “2001 он” –доо элэглэн дууриажээ.
ВЕНЕЦИЙН КИНО НААДАМ – дэлхийн хамгийн анхны наадмуудын нэг.
1960-1970-ААД ОН: ТУСГААР ТОГТНОЛООР ДАМЖСАН ШИНЭЧЛЭЛ
Кино урлагийн алтан үе төгсгөл рүүгээ дөхөж ирэв. Хямралын үед кино зохиогчдын шинэ үе гарч ирж байна.
Найруулагч Жан-Оюк Годар хэм хэмжээнээс хэтэрсэн кинонуудыг авч байлаа (“Сүүлчийн амьсгал”, 1959 он., Жан-Поль Бельмондо болон Джин Сиберг нарын оролцсон үзэгдэл)
Зурагт радио хаа сайгүй цэцэглэснээр кино урлагийн соёл уналтанд хүрлээ. Голливуд ч уналтанд бас өртлөө. Нэлээд хожим нь студиуд телевизийн шинэ бололцоог ухаарч, өөрсдийн архивыг давтан үзүүлэх зорилгоор нээх буюу шинэ хэмжээний кино үйлдвэрлэж эхлэв. Эхлээд тэд телевизтэй богино хугацааны шинэчлэлийн тусламжтайгаар өрсөлдөхийг оролдож байлаа: хэт том хэмжээний юмуу эсвэл стереокино (үзэгчдэд дэлгэцэн дээр дүрслэгдэж буй зургуудын хэмжээг томруулж үзүүлдэг кино урлагийн төрөл зүйл - орч). Гэвч энэ бүхэн ашиггүй байлаа, учир нь студийн тогтолцоо нь хуучирчээ. Дэлгэцийн одод байсан Жон Уэйн болон Кэри Грант нар алдар хүндээ алджээ, учир нь барууныхтай төстэй сонгодог төрөл зүйлүүд төдий л ач холбогдолтой бус болов. Ийнхүү яваандаа эрээвэр хураавар зүйлс кино салбрыг бүхэлд нь залгив.
ӨӨРЧЛӨЛТИЙН САЛХИ
Кинонд шинэчлэлийн шат эхлэх цаг нь нэгэнт болжээ. Энэ нь үеүдийн зөрчил, үнэт зүйлсийн өөрчлөлттэй холбоотойгоор барууны нийгмүүдэд гарсан ноцтой өөрчлөлтүүдээс үүдсэн байлаа. 1950-иад оны эцэст Франц улс хуучин нэр төрийн эсрэг чангаар дуугарсан кино бүтээгчдийн шинэ бүлэг буй болсны гэрч нь болов. “Шинэ давалгааны” найруулагчид болох Жан-Люк Годар, Луи Маль, Клод Шаброль болон Франсуа Трюффо нар төрөл зүйлийн тогтсон хэв шинжүүд болон итгэл үнэмшлийг дагасангүй. Тэд киноны баатруудын тухай төсөөллийг ч эрс өөрчлөв. Эдгээр найруулагчид зураг авалтын өөрийгөө шавхсан, тогстон хэв маягийн эсрэг шинэчилсэн эвлүүлгийн туршилтуудыг ухамсартайгаар явуулж байлаа. Шинэ давалгаа бусад улс орнуудад ч гэсэн тархаж, кино бүтээгчдийн сургуулиудад нөлөөлсөөр байлаа. Германд “германы шинэ киноны” хэв маяг үүсэн гарч, Райнер Вернер Фасбиндер, Вернер Херцог, Александр Клюге болон Вим Вендерс нар 1950- иад оноос зонхилсон киностилийг шинэчлэхэд оролцож чадсангүй, харин өөрсдийгөө орчин үеийн нэлээн чухал зөрчлүүдэд зориулжээ. Сексийн хувьд чөлөөлөгдсөн нь энэхүү шинэ ухамсрын хэсэг нь байлаа. Жишээ нь, италийн найруулагч Бернардо Бертолуччи өөрийн шуугиан тарьсан “Парис дахь сүүлчийн танго” (1972 он) кинондоо эрэгтэй баатрыг дүрслэх ердийн хэв шинжээс зайлсхийсэн байна. Попсо ёл (олон нийтийн хүртэхүйд зориулсан урлагийн янз бүрийн хэлбрүүдийн цогц - орч) кино урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулав. Ялангуяа Италийн кино найруулагч Микеланжело Антониони “Фото өсгөлт” (1966 он) кинондоо жигд хэмнэлтэй Лондонгийн амьдралд залуу үеийнхний харьцааг харуулахд тод илэрчээ.
ХАА САЙГҮЙ СЭРГЭЛТ
Хотод дайн болж байна: Роберт де Ниро өөрийн гэсэн ёс суртахуунтай цагдаагийн туслахын дүрд, “Таксичин” кинонд (1976 он)
Кино болон кинотеатруудын сэргэлт хаа сайгүй ажиглагдах болов. Латин Америкт бразил эр Глаубер Роша бразилийн “синема ново” (шинэ киноны) үндэслэгч болов. АНУ-д Деннис хоппер, Питер Фонда нарын залуу найруулагчид, жүжигчдийн бүлэг томхон студиудын бүтээлч зогсонги байдалд хариу болгож, өөрсдийн америк мөрөөдлийн гэнэн гутрангуйг “Бүтэлгүй морь унагч” (1969 он) кинондоо бүтээлчээр нээн харуулав. Жорж Лукас (“ТНХ 1138”, 1970 он), Стивен Спилберг (“Дуэль”, 1971 он) нар гараагаа эхлэв. Мартин Скорсезе (“Хэрцгий гудамж”, 1973 он.; “Таксичин”, 1976 он.; “Галзуу бух”, 1980 он.;) Фрэнсис Форд Коппола (“Яриа”, 1974 он.; ”Загалмайлсан эцэг”, 1972 он.; “Өнөөдрийн лүндэн”, 1979 он.) нар шилдэг зохиолуудаа бүтээв. Шинэ Голливудийн 10 жил кинотеатрууд болон кино үйлдвэрлэлийн хувьд жинхэнэ азын бэлэг нь болов.
КИНОНЫ БОДЛОГО
ГОЛЛИВУДИЙН КИНОНУУД үндсэндээ бэлгийн дур хүсэл сайтай эрчүүдийн үзлийг тусгадаг. Америкийн кино урлагийн шилдэг цаг үеийн олонх бүтээлүүд нуугдмал арьсны үзлээр тодорхойлогддог. 1950-иад оны эмэгтэйн дүр сексийн объект (Мэрилин Монро), эсвэл гэмгүй бүсгүйн (Дорис Гей) дүр байлаа.
УЛС ТӨРИЙН КИНОНУУД. Киноны хэв шинж 19701-аад оноос эвдэрч эхлэжээ. Нийгэм болон улс төрийн таагүй байдал тухайн хэв маягийн сэдвийн шугам нь байлаа. Тодорхой улс төрийн агуулгатай кинонууд ердийн зугаа цэнгэлийн киноны адил алдаршиж ч бас болдог. Үүний тод жишээ нь, “Бөгтөр уул” (2005 он), тийм кинонууд бага хувийг эзлэдэг.
“Шафт” – афроамерикийн адал явдалт кино (Ричард Раундтри) 1970-аад оны кассын цуглааны хит нь болжээ

1960-ААД ОНЫ ЭЦЭСТ түгээмэл кинонуудад гол дүрийг африк гаралтай америкчууд бүтээх болов.
1970-1975 ОНЫ ХООРОНД бараг 200 шахам “негрийн” кинонууд бүтээгджээ (иргэний эрхийг хамгаалахад африк гаралтай америкчуудын хөдөлгөөн нөлөөлсөн тухай кинонууд).
ЖУЛИЯ РОБЕРТС 2000 онд “Эрин Брокович” нийгмийн драм бүтээснийхээ төлөө Оскар шагналыг гарджээ.
Пэм Грайер “Коффи” (1973 он) хэмээх хурц сэдэвтэй киноны дараа афроамерикийн киноны од болов.

ГАЙХАМ ЧАНАРТАЙ ХУРЦ ҮЙЛ ЯВДАЛТАЙ КИНОНУУД
1980-аад онд продюсеруудын нэр хүнд жүжигчдийн эрх чөлөөг хязгаарлаж байлаа. Кино нь өндөр орлоготой үйлдэл боолж, техникийн дэвшлийн толь болов.
“Шинэ Голливудын” эриний төгсгөл Майкл Чиминогийн “Диваажингийн хаалга” (1980 он) нэртэй туульсын киногоор тэмдэглэгдэн үлдэв. 50 сая долларын төсөвтэй энэ кино United Artists кинокомпанийг санхүүгийн хоосролд хүргэв. Чимино “Бугын ав” (1978 он) киногоороо Оскарын шагнал хүртэж, хичнээн хөөрөгдсөн үнээрч гэсэн бүхий л юманд төгс төгөлдөржилтөд хүрэхийг эрмэлзэхдээ эрсдлээс айдаггүй, маш өндөр шаардлагатай найруулагч ийнхүү алдрын эзэн болов. “Диваажингийн хаалга” киноны талаарх шүүхийн шийдвэр киног гарахаас өмнө гарсан ба уг кино 5 цаг үргэлжилдэг, гэхдээ кинотеатруудад тасдсан байдлаар гаргажээ. Уг киног киноны түүхэн дэх хамгийн том уналт хэмээн тооцдог болов.
ЗОХИОГЧИЙН КИНОНЫ ТӨГСГӨЛ
Холимог төрөл зүйл: “Оддын дайн” нь өөртөө адал явдал, шинжлэх ухааны уран зөгнөл, үлгэр болон боевикийг ч багтаадаг. R2-D2 болон C-3PO дүрүүд хошин хөгийг оруулж ирэв
“Диваажингийн хаалга” унасан нь 1970-аад оны зохиогчийн киноны болон цаг үеийн байдлын төгсгөлийн дохио болов. АНУ болон Европ улс төрийн өөрчлөлтийг амсч байлаа. Рональд Рейганы үйлдвэрчний эвлэлийн эсрэг бодлого Голливудэд ч гэсэн тусахгүй байж чадсангүй, дахиад л студиуд киноны үйлдвэрлэл дэх хяналтаа сэргээв. Хэд хэдэн онц тохиолдлуудад найруулагчид өөрсдийн киногоо эцсийн байдлаар эвлүүлэхээр шийддэг байжээ. Өөр хоёр хүчин зүйл 1980- аад оны киноны гоо зүйн чанарыг бууруулахад нөлөөлж байлаа. Нэгдүгээрт, Энэ нь тархалтын өргөн сүлжээ бүхий киноны шинэ зах зээлийг бүрдүүлэгч дүрс бичиглэлийн технологи байв. Нэгэн зэрэг арилжааны хувьд амжилттай төслүүдийг зохиох зорилгоор кинонд дарамт үзүүлэх нь нэмэгдэв. Хоёрдугаарт, зурагт радио өөрчлөгдөж, түүний хамтаар аажимдаа үзэгчдийн хүлээлт ч өөрчлөгдөв. Хувийн кабелийн сувгууд хөгжмийн суваг болон өөрийн хөгжмийн видео хальсанд бичигдсэн сэдвүүд бүхий хөгжилтэй хөтөлбрүүдийн өргөн хүрээг санал болгодог.
АМЬДРАЛЫН ХУВЬД ҮНЭН: БАРИМТАТ КИНО
1920-иод онд Оросын иргэн Дзига Вертов (“Киноаппараттай хүн”, 1929 он) баримтат киног “кино үнэн” ба бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн сурталчилсан байдаг. 1960-аад онд хөнгөн 16 миллиметрийн камер зохиосноор АНУ-д Фредерик Вайсман, Дон Аллан Пеннебейкер болон ах дүү Альберт болон Дэвид Мэйслис нарыг “шууд кино” үйлдвэрлэхэд нөлөөлөв. Вертовын “кино үнэн”-ий үзэл баримтлал дээр үндэслэн францын кино бүтээгчид “нүд” маягийн камераа ашиглан өөрсдийн тиймэрхүү төсөөтэй урсгалаа буй болгожээ.
Майкл Мур баримтат киног ойлгомжтой, хүртээлтэй болгов: “Фарангейт 9/11”, (2004 он) болон “Колумбинад зориулсан боулинг” (2002 он)
Майкл Мур баримтат киног ойлгомжтой, хүртээлтэй болгов: “Фарангейт 9/11”, (2004 он) болон “Колумбинад зориулсан боулинг” (2002 он)
ШИНЭ ОДОД: ХУРЦ ҮЙЛ ЯВДАЛТАЙ КИНОНЫ (БОЕВИК) БААТРУУД
Сайтар зураг нь авагдсан гайхам чанартай хурц үйл явдалтай кинонууд (блокбастер) Голливудын өсөн нэмэгдэж буй арилжааны билэг тэмдэг болдог. Эдгээр кинонуудын санхүүгийн амжилт олон улсын зах зээл дээрх худалдаанаас ихээхэн хэмжээгээр шалтгаалдаг. Хуучин киног сэргээн шинэчлэх болон уран зохиолуудыг хөнгөвчлөх нь кино урлагт ихээхэн амжилтыг амлаж байна.
1980-аад онд зонхилогч төрөл зүйл нь хурд болсон тусгай нөлөөллүүдээр дүүрсэн хэрцгий боевик кино байлаа. Шинэ кино одод Сильвестр Сталлоне (“Рокки”, “Рэмбо”) болон Арнольд Шварценеггер (“Терминатор”) нарын дэлгэцийн бүдүүн бааз дүрүүд + тохирно Дэвшлээс хоцрохыг эрмэлзэхгүй байгаа “шинэ Голливудын” бүхэл бүтэн найруулагчид амжилтанд хүрчээ: Жорж Лукас (“Оддын дайн”), Стивен Спилберг (“Эрүү”, “Индиан Джонс”).

ГОЛЛИВУДЫН НӨЛӨӨ
Европын кино Голливудэд тодорхой баримжаалдаг. 1980-аад оны эхээр английн үйлдвэрлэгч компани Goldcrest “Ганди” болон “Үхлийн талбар” кинонуудын дэлхийн амжилтыг баяртайгаар тэмдэглэсэн билээ. Германд найруулагч Бернд Айхингер өөрийн олон улсын төслүүд “Сарнайн нэр” (1986 он) болон “Чөтгөртэй байшин” (1993 он) –н ачаар хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Энэ дуудлаганд Голливуд хариу өгч, европын жүжигчдийг өөрсдийн кинонд урьжээ. Нидерландын найруулагч Пол Верховен (“Робокоп”, 1987 он), Германы Вольфганг Петерсен (“Галын шугам дээр”, 1993 он), Австралийн Питер Уир (“Үхсэн яруу найрагчдын нийгэмлэг”, 1989 он) нар АНУ-д өөрсдийн шилдэг кинонуудаа тавьжээ. Хятадын кино найруулагчид (Чен Кайге, Чжан Имоу) анх удаа өөрсөд дээрээ дэлхий дахины анхаарлыг татжээ.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
200 сая долларын үнэ хүрсэн АНХНЫ КИНО нь Питер Жексоны “Кинг Конг” (2005 он) байв.
Орчин үеийн ХАМГИЙН АМЖИЛТТАЙ КИНО бол 1,8 тэрбум гаруй доллар цуглуулсан Жеймс Кэмероны “Титаник” (1997 он) гэж үздэг.
Орчин үеийн ХАМГИЙН АМЖИЛТТАЙ КИНО бол 1,8 тэрбум гаруй доллар цуглуулсан Жеймс Кэмероны “Титаник” (1997 он) гэж үздэг.
ХЭТИЙН ТӨЛӨВ: ДАЯАРШИЛ БА ТООН ТЕХНОЛОГИ
Өнөөдөр голливудын гайхам чанартай, хурц үйл явдалтай кино бүр нэгэн хэв маягийн харгис олон нийтийн хэвлэл мэдээллийн үзэгдэл болжээ. Кино урлагийн үндсэн чиглэлээс салангад тусдаа киноны бие даасан шинэ хэлбэр гарч ирэв. Түүнээс гадна, тоон технологи орчин үеийн кинонуудыг үндсээр нь өөрчлөв.
Өнөөдөр өрсөлдөөн нь уламжлалт кино болон “үзүүлсний хөлс” бүхий ТВкинонуудын хооронд, тоон технологи болон нууц DVDхуулбарлагчдын хооронд урьд хэзээ ч гарч байгаагүй ширүүн өрсөлдөөн явагдаж байна. Энэхүү эдийн засгийн өсөн нэмэгдэж байгаа шахалтанд хариу болгож өндөр ашигтай сиквел (киноны үргэлжлэлүүд) – үүд гарах болов. Бараг бүхий л амжилттай төсөл бүрт сиквелүүд хийгджээ. Одоо олон кинонууд эхнээсээ аваад сиквелүүдийн (“Матрица”, “Бөгжний эзэн”) журмаар борлуулах төлөвлөгөөтэйгөөр хийгдэж байна.
АМЖИЛТАНД ХҮРЭХ ЗАМ
Мирамаксийн энэтхэгийн студийн 8 сая долларын төсөвтэй, Квентино Тарантиногийн “Эрүүгийн хуулийн уншлага” (1994 он) 100 сая долларын ашиг олжээ
Номын амжилттай төслүүд (“Гарри Поттер”) эсвэл хошин шог (“Бэтмен”, “Хүнаалз”), тэрчлэн дүрст бичгийн тоглолтуудад орчин үеийн хялбаршуулал хийх (“Авс хулгайлагч бүсгүй”, “гай шүглэсэн газар”) нь киноны кассын амжилтыг хангадаг. Нэлээд хижээлдүү насны үзэгчдийг татахын тулд зориулсан кино бол соёлын үйл явдал мэтээр сонсогдож байна. Киноны нийт төсөвт өндөр чанарын хурц үйл явдалтай кинонд (блокбастер) хэдэн арван сая доллар оногддог. Төсөв нь 100 сая доллараар давсан “Титаника” кино 1997 онд гарснаас хойш киноны өндөр төсөв хэвийн үзэгдэл мэт болов. 1990-ээд оэы эхээр АНУ-д шинэ зохиогчийн кино гарч ирэв. Шинэ “бие даасан кино” нээгдэхэд ах дүү Боб болон Харви Вайнштейн нарын эзэмшдэг “Мирамакс” кино түрээсийн компани дэмжлэг үзүүлэв. Тэд өөрсдийн сонголтоо том биш, шинэ хэлбрийн үзэгчдийг сэтгэл дундуур орхихооргүй тийм кинонуудын эрчимтэй үйлдвэрлэлд хандуулав. Ийнхүү Стивен Содерберг 1980-аад оныг “Секс, худал хуурмаг ба дүрс бичлэг” (1989 он) киногоороо үджээ. Тэрхүү кино нь 1,2 сая доллар зарцуулж, 25 сая долларын орлого олж, Каннын кино наадмын тэргүүн шагнал хүртжээ.
КИНОН ДАХЬ ТООН ТЕХНОЛОГИ
Голливудэд зориулсан Гонконгийн кино: Энга Ли (Ли Аня)-гийн “Гэтэж яваа бар, Үсрэх гэж буй луу” (2000 он) хэмээх кино 1970- аад оны тулааны урлагийн тухай кинонуудыг хүндэтгэсний тэмдэг болов.
Тоон технологийн дэвшил нь киноны бололцооны заагыг гайхмаар өргөсгөж, 1990-ээд оны эцсээр зөгнөлийн төрлөөр бүтээгдсэн кинонууд дэлгэрэх боломжийг өгөв. Энэхүү дүрийг бүтээх тоон аргын сөрөг урсгал бий болж, Ларс фон Триер, Томас Винтенберг болон бусад данийн кино найруулагчид 1995 онд өөрсдийн тунхаг “Номлол”- оо нийтлүүлж, түүндээ сонирхогчдын дүрс бичлэг болон кино зураг авалтанд дээд зэргээр дулдуйдсан кинонуудыг сурталчилжээ. Мөрөн дээр байгаа камер бол зохиомол гэрэл болон дуугүй, ямар нэгэн тусгай нөлөөлөлгүй билээ.
Кино түрээслэгчид ч шинэ заналхийлэлтэй тулгарав: кинонуудыг үзүүлэх үеэр дээрмийн хэлбрээр хувилж, дараа нь цахим хэрэгслүүдээр тараадаг байна.
Кино түрээслэгчид ч шинэ заналхийлэлтэй тулгарав: кинонуудыг үзүүлэх үеэр дээрмийн хэлбрээр хувилж, дараа нь цахим хэрэгслүүдээр тараадаг байна.
КОМПЬЮТЕРИЙН КИНОНУУД
Өнөөдөр дэлгэцнээ гарч буй олон тооны кинонууд зөвхөн компьютер дээр л бүтээж болохуйц харааны хүртэхүйд зохицсон нөлөөллүүдийг агуулдаг. “Морфингийн” техник нь объектийн хэлбрийн өөрчлөлтийг загварчлах бололцоотой, харин “композитинг” дүрслэлийн хэсгүүдийг нэгдмэл бүхэл бүтэн болгон нэгтгэлээр дамжуулан үйл явдлуудыг бөөнөөр үйлдвэрлэх бололцоотой болгодог. “Рендеринг” технологи ашигласан анхны комюьютерийн бүрэн кинонууд 1990-ээд оны дундуур дэлгэцнээ гарчээ.
“Юрийн галавын цэцэрлэг” дэх үлэг гүрвэлүүд нь зураг авалтын дараа кинонд оруулсан компьютерийн график юм
“Юрийн галавын цэцэрлэг” дэх үлэг гүрвэлүүд нь зураг авалтын дараа кинонд оруулсан компьютерийн график юм
ХАЧИН МӨРӨӨДЛИЙН ФАБРИК: БОЛЛИВУД
Жил бүр үйлдвэрлэгдддэг 900 киноны 250 гауй нь Энэтхэгт оногддог (Голливудээс 3 дахин их) ба тэдгээр нь Мумбаид хийгддэг ажээ. Энэтхэгийн кино үйлдвэрлэлийн салбрыг “Болливуд” хэмээн түгээмэл нэрлэх болжээ. Энэхүү нэр нь хоёр бүрэлдвэрийг агуулж байна: Бомбей (Мумбаин хуучин нэр) ба Голливуд. Нэгэн хэлбрийн гурван цагийн хөгжимт драмууд нь өөртөө бүжиг, хурц үйл явдал бүхий боевик, дуу, хошин шог, энэ бүхнийг мэдээж, шашны элементүүдтэй холбодог. Киноны энэхүү төрөл зүйл 1950-иад оноос буй болжээ. Болливудийн кинонууд Баруунд ч гэсэн алдаршжээ.