Улсын багшийн их сургууль-кино драмын тэнхим.
Үндэсний соёл урлагийг хөгжүүлэн ,боловсон хүчний хувьд бэхжүүлж улмаар дэлхийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тулд ардын хувьсгалын анхны жилүүдээс эхлэн урлаг ард түмний хоорондын арилжаа холбоог өргөжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн юм.
1959 оны СНЗ-ийн 8-р сарын 12-ны өдрийн 331-р тогтоолоор УБИС-ийн дэргэд 1959-1960 оны хичээлийн жилд жүжигчний мэрэгжлийн ангийг 25 оюутантай анх нээж ,мэргэжлийн хичээлийн багшаар УГЖ Ө.Рэнцэнноров, Ардын жүжигчин Н.Цэгмид нар ажиллаж, шинэ тутам нээгдсэн энэ ангид Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Цэгмид, УГЗ,Зохиолч найруулагч Л.Ванган зэрэг урлагийн алдартнууд хичээл зааж байлаа.1963 онд кино драмын ангийг анх 20 хүн төгсч, УДЭТ, УХЗТ, монгол кино нэгтгэл, Монгол телевиз Монголын радио, аймгуудын ХДТ,Соёлын орнуудад зэрэг мэрэгжлийн урлагийн газруудад хувиарлагдан ажилласан байна.
1963-1964 оны хичээлийн жилээс жүжигчний урлагийн мэрэгжлийн сургалт, хүмүүжлийн ажлыг бие даасан соёлын тэнхим (1979 оноос кино драмын тэнхим болсон) хариуцдаг болов.
Улсын багшийн их сургууль найрал дууны тэнхим
Төр засгаас сочл урлагийн талаар авч хэрэгжүүлэх аргна хэмжээний үри дүнд 1960 аад оны эхээр УБ хотод ХБК(ХБДС) -ийн дуучин бэлтгэх анги нээж, 20 гаруй сурагчдыг элсүүлэн мэрэгжлийн багшаар, УГЖ-Дуучин Ж.Дорждаваг, АЖ Б.Зангад нар ажилснаар үндэсний дээд боловсролтой дуучдыг эх орондоо бэлтгэх эхлэл тавигджээ. Ийнхүү УБИСийн дэргэд 1960 онд дээд боловсрролтой дуучид бэлтгэх стуудийг 13 оюутантайгаар нээж, захирлаар ХБ, дуучин Г.Хайдав ажиллажээ.
Тус Студийн анхны төгсөгчөд нь АЖ, төрийн шагналт дуучин Г.Уртнасан, УГЖ, дуучин Д.Баадайжав, Ц.Дашнамжил УГЗ,Хөгжмийн зохиолч Т.Насанбуян нар байлаа.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр.
дуурь бүжгийн эрдмийн театрын түүх ньард түмний уламжлалт соёл урлаг дээр түшиглэж,үндэсний болон сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн болон дэлхий дахинаа сурталчилсан Монголын урлагын хөгжлийн түүхийн нэгэн цогц хэсэг юм.
1927 онд нээгдсэн ардын цэнгэлдэх хүрээлэн (Бөмбөгөр ногоон)-г өргөтгөн урлагын төрөл бүри йн анги, орон тооны жүчигчидтэй болсноор мэрэгжлийн түвшинд хүргэх зорилготй 1931 онд УТТ-ыг байгуулж, үндэсний орчин цагийн мэрэгжлийн театртай блох эхлэл тавигдсан байна.
1934 онд Д.Нацагдоржийн Учиртай гурван толгой дуулалт бүжгийгард түмнихй дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяаар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн Монголын театрын урлагт хөгжимт дуулалт жүжиг, дуурь тоглох хөгжмийн театрын эхлэл болсон юм.
ъҮүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох болсны зэхэгцээ театрын уран бүтээлчидл өөрсдийн дэгэлсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ОХУ гаас уригдан ирсэн бүжгийн мэрэгжилтэн Н.В.Кузницова арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж анх удаа бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ.
ДвСүхбаатарын нэрэмжит клубийн дуу хөгжмийн бүлгэмээс бэлтгэгдсэн алдарт дуучин, хөгжимчин, М.Дугаржав ын шавь нар үндэсний хөгжмийн зүэмсэг бөхийн найрал хөгжимтэй хөгжмийн анги багш Д.Шдуламын удирдлагаар байгуулагдав.
1940 өөд онд театрыг хөгжүүлхэд төр засгаас ихээхэн ахнаарал тавьж, ОХУ гаас мэрэгжимлтэн урьж ажиллуулах, театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 аад оны дунд үеээс театрын уран бүтээлчдээс авьяслаг залуусыг сонгон тус улсад суралцуулхыг чухалчлан үзжээ .
1946 онд театрын симфони найрал хөгжмийн анхны концерт болж Л.Бетховены гуравдугаар баатарлаг симфони, Игмонд удиртгалыг хөгжимдөн, 1952 оны 12 -р сарын 30нд театрын шинэ барилгыг нээхэд зориулан Учиртай гурван толгой дуурийг дан симфонт найрал хөгжимт шилжүүлэн хөгжимдсөн түүхтэй.
1960 аад оны УХДТ -ын найрал дуучдын мэрэгжил мэдэгдэхүйц урагш ахсины дээр симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд сургууль төгссөн шинэ залуу хөгжимчидөөр бэхжин хөгжимдөх чадвар нь эрс дээшилжээ.
МАХН төв хороо, сайд нарын зөвлөлийн 1963 оны 5-р сарын 10ны өдрийн 132/1982 оны тогтоолоор УХДТ ыг УДБТ өөрчилж, бие даасан 2 театрыг байгуулсан түүхтэй ийнхүү Монголд хөгжмийн мэрэгжлийн театр байгуулагдаж 1963 оны 5-р сарын 18д Т.И.Чайковскийн Евгений Онегин алдарт дуурьаар нээлтээ хийжээ.
УДБЭТ -байгуулагдсан цагаасаа урын санг аривжуулах хоёр чиглэл барьж ажллаж ирсэн юм.
1.үндэсний дуурь балетийг шинээр бүтээх
2.Гадаадын сонгодог дуурь балетаас сонголт хийж ,өөрын тайзнаа боловсруулан гаргахыг чухалчилжээ.
Монголын хөгжмийн театрын урлагийг хөгжүүлэх, нийгмийн бүтээлч хөдөлмөрд ард олныг уриалын дуудаж, тэдний оюун сэтгэхүйг төлөвшүүлэх,үндэсний болн дэлхийн сонгодог урлагын арвин баялаг сантай болмон зэрэг ач холбогдлыг өндрөөр үнлэж, 1981 оны 7-р сард ардын хувьгалын 60н жилийн ойгоор Ардын их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар тус театрт (Академик) цол хүртээсэн юм.
Улсын драмын эрдмийн театр.
1922 оны хавар залуучуудын эвлэлтйн санаачилгаар Нисслэл хүрээнд урансайхны бүлгэм байгуулагдаж Бэлэн сэнгээгийн үлгэрээс,Сумьяа ноён хатдын Ушаандар зэрэг аман зохиолоор Ши жүжиг тавьж байсан нь Монголын мэргэжлийн театрын эх үүсвэр болжээ.
Эх оронч үзлээр төлөвшүүлхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үндэснй мэрэгжлийн жүжигчидээс гадна жүжгийн зохиолч, театрын найруулагч зураачтай болход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.хөгжимт драм, дуулалт бүжгийн төрлүүдээр олон шилдэг бүтээлүүд туурвин үзэгч түмний талархалыг хүлээсэн учир 1942 оноос УТТИ г Улсын хөгжимт Драматик театр,1947 оноос Улсын хөгжимт драмын театр гэж нэрлэн бүтэц зохион байгуулалтын хувьд өргөтгөсөн юм.
Тус театр анх 1933 онд Мосзва хотноо Орос Англи,Франц,Герман,Чех Словак зэрэг орон оролцсон театрын олимпиадад С.Буяннэмхийн харанхуй засагт жүжгээр оролцсоноос хойш 1990 онд Москва хотноо ОУ ын театрын их наадамд Д.Батбаярын Хөхөлдэй хүгийн үлгэ, 1991 онд улаанбаатар хотод Монгол туургатны анхдугаар их наадамд Ж.Шагдарын цагаан дарь эх жүжгээр тус тус амжилттай оролцсон юм.
Тус театрыг 1936 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1966 онд буюу театрын 35 жилийн ой, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 60-н жилийн ойгоор түүний нэрэмжит болго, 1981 онд 50-н жилийн ойгоор нь Академик театр хүндэт цолоор шагнасан юм.
Улсын хүүхэд залуучуудын театр.
1947 онд Могол улсын Ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар 5н жилийн төлөвлөгөөг хэлэлцэж баталжээ. энэ төлөвлөгөө ёсоор мэрэгжлийн урлагын хэд хэдэн газрыг хот хөдөөд шинээр байгуулах болсны дотор Хүүхдийн төв театрыг УБ хотод байгуулхаар заажээ.
1951 оны 5-р сарын 14 ний өдөр Улсын хүүхдийн төв театр анхны жүжгээ анхны үзэгчиддээ өргөн барьсан өдөр юм энэ өдөр Элдэв Очирын нэрэмжит кино театрт тоглосон Цасан хүү (1951) жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Ц.Цэгмэдийн удирдлаганд суралцсан УДС ийн 1950 оны төгсөгчид болох 12 залуу жүжигчин тоглож,театрын түүхийг эхэлсэн юм.
УХЗТ үүсэл хөгжилийнхээ 50 орхчим жилийн хугацаанд үндэсний болон орчуулгын олон арван жүжгийг тайзнаа амжилттай тавьж урын сангаа баяжуулжээ.Тус театрын бүтээлийн сэдвийн хүрээ жилээс жилд өргөжин тэлж,эв нэгдэл, энх амгалан,найрамдал,түүх,хувьсгал,хөдөлмөр тэмцэл,сургууль,хүүхдийн байгуулгын амьдрал үерхэл нөхөрлөлийн тухай дэлгэн үзүүлэхийн зэрэгцээ орчин үеийн хүүхэд залуучуудын амьдрал, бодол санаа хүсэл тэмүүлэлийг илэрхийлсэн олон шилдэг бүтээлүүдийг туурвисаар иржээ.
No comments:
Post a Comment