Sunday, November 10, 2013

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүх

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын түүх нь ард түмний уламжлалт соёл, урлаг дээр түшиглэж, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг өөрийн оронд хөгжүүлсэн Монгол улсын соёл урлагийн түүх юм. 1927 онд нээгдсэн Ардын цэнгэлдэх хүрээлэнг өргөтгөн мэргэжлийн түвшинд хүргэх зорилгоор 1931 онд Улсын төв театрыг байгуулжээ.
1934 онд Д.Нацагдоржийн “”Учиртай гурван толгой ” дуулалт жүжгийг ард түмний дунд дэлгэрсэн ардын дуунуудын аяар харилцан дуулж, нийтэд үзүүлсэн нь Монголын театрын урлагт хөгжимт, дуулалт жүжиг, дуурь тоглох эхлэл болсон юм. Үүнээс хойш театрын уран бүтээлд хөгжимт драм тоглох болсны зэрэгцээ театрын уран бүтээлчид өөрсдийн дэглэсэн бүжгүүдийг тайзнаа тавьж, ЗХУ-аас уригдан ирсэн бүжгийн мэргэжилтэн Н.В. Кузнецова 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн ангийг зохион байгуулж, анх удаа бүжгийн үдэшлэгийг тоглуулж байжээ.
1924 онд байгуулагдсан Жанжин Сүхбаатрын нэрэмжит клубын дуу хөгжмийн бүлгэмээс бэлтгэгдсэн алдарт дуучин, хөгжимчин М. Дугаржавын шавь нар үндэсний хөгжмийн зэмсэг бүхий найрал хөгжимтэй, хөгжим ангийг Д. Ишдулам багшийн удирдлаг дор байгуулав. 1940 - өөд онд театрыг хөгжүүлэхэд засаг тєрєєс ихээхэн анхаарал тавьж, ЗХУ-аас мэргэжилтэн урьж ажиллуулав. Театрын боловсон хүчнийг бэлтгэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн 1950 –иад оны дунд үеэс залуусыг сонгон ЗХУ-д нарийн мэргэжлээр суралцуулахыг чухалчилжээ.
Хөгжмийн зохиолчоор С. Гончисумлаа, Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж, Лха. Дорж, Д. Лувсаншарав, бүжиг дэглэгчээр Д. Лхасүрэн, Б. Жамьяандагва, Д.Бэх-очир, бүжгийн багшаар Ж. Жав, гоцлол дуучнаар Г. Хайдав, Ц. Пүрэвдорж, Ж. Дамиран, А. Загдсүрэн, төгөлдөр хуурчаар Шагдарсүрэн нарын хүмүүсийг тус тусын мэргэжлээр ЗХУ-ын театр, хөгжмийн сургуулиудад суралцуулсан байна. 1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсөж ирсэн нь тус театрт үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм. 1960-аад оны Улсын Хөгжимт драмын театрын найрал дуучдын мэргэжил, мэдэгдэхуйц ахисны дээр симфони найрал хөгжим шинэ залуу хөгжимчдөөр бэхжин, хөгжимдөх ур чадвар дээшилжээ. 1963 он гэхэд Б.Дамдинсүрэн Б. Смирнов нарын “Учиртай гурван толгой”, Б.Дамдинсүрэн “Жаргалын зам”, С.Гончигсумлаа “Үнэн”, Л.Мөрдорж ”Хөхөө Намжил” дууриуд, Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг”, С. Гончигсумлаа “Ганхуяг”, Р.Ярулин ”Шурали” зэрэг үндэсний болон сонгодог балеттай үзэгч олон танил болсон байлаа. Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчинтэй болсноор Монголын хөгжмийн театр бий болох нөхцөл бүрдсэн.
Ингээд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5 сарын 10-ны өдрийн 132 182 тоот тогтоолоор Улсын Хөгжимт драмын театрыг 1963 оны 5 сарын 15-наас эхлэн Улсын Драмын театр, Улсын Дуурь Бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Ийнхүү монголд хөгжмийн мэргэжлийн театр байгуулагдаж 1963 оны 5 сарын 18 нд П.И. Чайковскийн “Евгений Онегин ” дууриар нээлтээ хийжээ. Улсын дуурь бүжгийн театр байгуулагдсан цагаасаа урын сангаа арвижуулах дараахь 2 үндсэн чигийг барин ажиллаж ирсэн юм. Нэгд, үндэсний дуурь балетыг шинээр бүтээх, Хоёрт, гадаадын сонгодог дуурь, балетаас сонголт хийж, өөрийн тайзнаа боловсруулан тавихыг чухалчилжээ.
Одоо тус театр Монголын хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, А. Боролдой ,Э. Чойдог, Д,Жанчив, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ж.Мэнд-Амар, З.Хангал, Б.Шарав, А.Батдэлгэр, Г.Пүрэвдорж нарын бичсэн үндэсний 22 дуурь, 16 балеттай болсноос гадна П.И.Чайковский, Дж.Пуччини, Дж.Верди, Дж.Россини, Л.Минкус, Ж.Бизе, В.А.Моцарт зэрэг дэлхийн хөгжмийн зохиолчдын дуурь балетийн шилдэг 60 орчим, нийт 100 гаруй уран бүтээлүүдээр урын сангаа баяжуулж чадсан юм. Энэ бүхнийг бүтээхэд авьяас билгээ зориулсан удирдаач Ж.Чулуун, Ц.Намсрайжав, М.Санжмятав, Ч.Жамсранжав, Ц.Баатаржав, Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Б.Батбаатар, найруулагч Д.Лхасүрэн, Ц. Пүрэвдорж, Л. Эрдэнэбулган, Х. Уртнасан, Ё. Цэрэндолгор, Г.Эрдэнэбаатар, Е.Сарантуяа балетмейстр Б. Жамьяндагва, Х.Гэрэлчимэг, зураач Л.Гаваа, Л.Намхайцэрэн, Д.Сүхбаатар, Ц.Доржпалам, Ч.Гунгаасүх, Г.Ганбаатар зэрэг үе үеийн уран бүтээлчдийн хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой. Монголын хөгжмийн театрын урлагийг хөгжүүлэх, хөдөлмөрчдийг нийгмийн бүтээлч амьдралд идвэхтэй оролцуулахад, гүйцэтгэсэн үүрэг, дэлхийн сонгодог бүтээлийн арвин сантай болсон зэрэг түүхэн ач холбогдлыг өндөр үнэлж, 1981 оны 7 сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарилгаар тус театрт “Академик” цол хүртээсэн юм. Тус театрын уран бүтээлчид төрийн ёслолын болон түүхт ой, их хурлуудын олон зуун хүндэтгэлийн концертын хөтөлбөрийг боловсруулж, тайзнаа тоглуулжээ.
Театрын гадаад харилцаа жил ирэх тутам өргөжин, олон улсын дуурь, балет, хөгжмийн уралдаан тэмцээнд манай уран бүтээлчид тогтмол амжилттай оролцож, тив дэлхийн хэмжээнд зохиогддог Олон улсын уралдаан тэмцээнд дуучин Д.Пүрэвдорж, Д.Жаргалсайхан, Ж.Хайдав, Х.Уртнасан, П.Ганбат, С.Мөнгөнцэцэг, А.Сайнбаяр, балетын жүжигчин О.Ганбаатар, Ю.Оюун, Д.Алтанхуяг нар шагналт байранд шалгарч байсны зэрэгцээ Ц.Пүрэвдорж, Г.Жамъяндагва нар Олон улсын дуурь, балетын тэмцээний шүүгч, хүндэт шүүгчээр ажилладаг нь манай орны сонгодог урлаг дэлхийн хэмжээнд өндөр үнэлэгддэг болсны баталгаа юм. Театрын түүхэн хөгжлийн хүнд хэцүү үеийн манлайд урлагт чин сэтгэлээсээ хайртай, театрын тулгын чулууг тавилцаж явсан ахмад үеийнхнийхээ түүхэн замналыг үргэлжлүүлэн өнөөгийн өндөр боловсролтой, авьяаслаг хойч үеийнхэн театрынхаа нэр хүндийг өндөрт өргөж явна. Энэ хамт олны дотроос Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж, Д.Лувсаншарав, Г.Хайдав, Л.Цогзолмаа, Г.Жамъяандагва нар, Ардын жүжигчин цолтон 21, Монгол улсын гавьяат цолтон 77, Соёлын тэргүүний ажилтан цолтой 100 гаруй уран бүтээлчид төрсөн юм.

No comments:

Post a Comment