Friday, November 8, 2013

ТЕАТРЫН СОЁЛ

ТЕАТРЫН СОЁЛ


    ТЕАТРЫН СОЁЛ
    Дэлхийн сонгодог урлаг болох дуурь, балет нь танд оюуны таашаал, гоо зүйн өндөр мэдрэмж, урлагийн боловсрол олгох болно. Хэрэв та дуурь, балет үзэхээр шийдсэн бол тэрхүү гайхалтай үдэш олны дунд биеэ хэрхэн авч явах талаар доорхи зөвлөгөөг хүргэж байна. Театрын хаалгаар орж ирэхээс эхлээд дуусах хүртэл дагах ёстой мэдэхэд илүүдэхгүй, бичигдээгүй хуулиуд байдаг юм.
    Түүхээс
    Сонгодог урлагийг 16-р зууны сүүл үеэс эхтэй гэж үздэг бөгөөд Италийн хөгжмийн зохиолч Якоб Перигийн зохиосон "Дафна" дуурийг анхдагч хэмээн тооцдог. Дуурь нь ихэс, дээдсийн хүрээнд үүсчээ. Улмаар 1637 онд Венец хотноо анхны театр байгуулагдсанаар олны хүртээл болж эхэлсэн байна.
    1942 онд Д.Нацагдоржийн зохиолоор сэдэвлэн Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар "Учиртай гурван толгой" хэмээх дуурийг тавьсан нь Монгол улсын хувьд анхдагч бүтээл болжээ.
    Төр засаг бодлогоороо сонгодог урлагийн өндөр боловсролтой боловсон хүчнийг гадаад оронд бэлдсэнээр, монголын хөгжмийн театр бүрэлдэн бий болжээ. 1963 онд Улсын Драмын Театр, Улсын Дуурь Бүжгийн Театр гэх бие даасан хоёр театрыг байгуулсан бөгөөд манай театр 1963 оны 5 дугаар сарын 15-нд П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар нээлтээ хийсэн түүхтэй.
    Үзвэрийн өмнөх өдрүүдэд та юуг анхаарвал зохистой вэ?
    Тоглолтоо сонгох:
    Үзвэрээ сонгохын өмнө та тухайн уран бүтээлийн талаархи товч танилцуулгыг /хөгжмийн зохиол, цомнолыг хэн, хэзээ бичсэн, гол дүрүүдэд хэн тоглох зэрэг/ мэдээллийг олж унших хэрэгтэй. Тэгвэл таны хувьд тоглолт дээр ойлгомжгүй зүйл гарах нь бага байх болно. Үзвэрийн танхимд орохын өмнө уг бүтээлийн ерөнхий агуулгыг үзэгдлээр нь салгаж товчлон бичсэн хөтөлбөрийг /либретто/ худалдаалдаг юм. Хэрэв та анх удаа дуурь, балет үзэх гэж байгаа бол танил болсон бүтээлээ сонгох нь зөв юм. Гадаадын дуурь эсвэл балет үзэхэд ойлгохгүй байж магадгүй гэж санаа зовох хэрэггүй. Хэрэв та эхлээд балет үзэх үү, дуурь үзэх үү гэдгээ шийдэж чадаагүй байгаа бол балетыг сонгох нь дээр. Гоо зүйн таашаал өгөх талаасаа танд илүү их таалагдах болох юм.
     Цуг тоглолт үзэх хүнээ сонгох:
    Дуурь, балет үзэхдээ та хэнтэй ч хамт явж болно. Харин тогтвортой сууж сураагүй балчир хүүхэд, удаан суухаараа унтаад, хурхирдаг хүн, гар утсаараа байнга оролддог хүн, чимээгүй сууж чаддаггүй хүн, ямар нэг тоглолт үзэхээрээ дагаж дуулах, эсвэл бүжиглэх гэж оролддог хүмүүстэй хамт явахгүй байсан нь дээр. Учир нь тоглолтын дундуур бусдын амар тайван байдлыг алдагдуулж, асуудал үүсгэж болзошгүй юм.
    Хувцаслалтандаа анхаарах:
    Ёслолын хувцас өмсөх нь нийтлэг жишиг хэдий ч өнөө үед энгийн хэрнээ ихэмсэг хувцаслахад л хангалттай. Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд анхаарах зүйл бол яах аргагүй цүнх. Та театрт очихдоо том цүнхнээсээ татгалзаж гоёлын гар цүнх хэрэглэх нь илүү тохиромжтой. Тоглолт болгон өөр өөрийн өнгө аястай байдаг бөгөөд үүнээсээ шалтгаалан зарим үзвэрүүд онцлогт нь тохируулан хувцаслахыг зөвлөсөн байдаг. Тийм учраас үзвэрийнхээ онцлогийг нь лавлаж байгаарай.
    Юу авч орох ёстой, хэзээ очих:
    Боломжтой бол жижиг дуран, дуурийн шил авчраарай. Гялгар цаасгүй чихэр, гаа, амны алчуур эсвэл сальфетка авч явахад илүүдэхгүй.
    Замын түгжрэлийг тооцоолон, тоглолтоосоо 15 минутын өмнө очсон байхаар гэрээсээ гараарай. Аль болох эртхэн ирэх хэрэгтэй. Хэрэв хоцорч ирвэл эхний үзэгдэл дуусч завсарлага автал оруулдаггүй тал бий.
    Үзвэр эхлэхээс өмнө
    Театр үүднээсээ эхэлдэг
    Хаалгаар орохдоо эрчүүд бүсгүйгээ хүндлэн хаалга нээж, араас нь билетээ үзүүлэн орно. Хувцасны өлгүүрт гадуур хувцсаа өлгүүлэхдээ юуны өмнө бүсгүйнхээ хувцсыг тайлахад нь тусална. Хувцасныхаа өлгүүрийг хадсан эсэхээ сайн анхаараарай. Өлгүүргүй гадуур хувцас өмсч ирэх нь бүдүүлэг хэрэг шүү. Монгол ёсонд хувцасны энгэрийг баруун тал руу нь харуулж өгдөг гэдгийг бүү мартаарай. Түүнээс гадна зөвхөн хувцасны өлгүүрийн дэргэдэх толинд хувцсаа засч өмсөөрэй. Өөр толинд тольдохыг соёлгүй хэмээн үздэг байна. Гар утас, дуут төхөөрөмжүүдээ тоглолт эхлэхээс өмнө унтраах хэрэгтэй. Найтаалгах, нусаа татах зэрэг санамсаргүй зүйлс нь таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Иймээс тоглолтон дээр амны алчуур авч ирэх хэрэгтэй.
    Үзвэрийн үед
    Үзвэрийн үед аль болох зургийн аппарат, гэрэл гэнэт гаргадаг зүйлс хэрэглэхгүй байх ёстой. Энэ нь балетын үед, ялангуяа анхаарлаа төвлөрүүлээд бүжиж байх үед нь хамгийн их хамаатай. Энд тэндээс гэнэт гэрэл гялс хийхэд сандарч, алдаа гаргах, цаашлаад гэмтэх ч аюултай байдаг.
    Алга ташилт хамгийн том соёл
    Эхлэл, жүжигчид ёслох агшин, төгсгөлийн үед мэдээж алга ташина. Балетын үед үзэгчид гайхалтай бүжиг бүрийн дараа болон хосоороо үзүүлсэн бүжгийн дараа эсвэл гоцлол бүжгийн дараа алга ташина. Бүжигчин нэг хөл дээрээ удаан эргэх юм уу, уналгүйгээр агаарт эргэлт хийж чадсан үед үзэгчид бүжгийн дундуур алга таших тохиолдол гардаг. Харин дуурийн үзэгчид тэр бүр алга ташдаггүй, зөвхөн гайхалтай дуулалтын дараа л алга ташдаг.
     Үзвэр дууссаны дараа
    Тоглолт дууссаны дараа, хөшиг хаагдсан ч танхимаас гарах гэж яарах хэрэггүй. Учир нь удирдаач болон жүжигчид тайзан дээр гарч ирж ёслохыг хүлээж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Эхлээд туслах дүрүүд, түүний дараа гол дүрүүд, хамгийн сүүлд удирдаач ёсолно. Дуустал нь тэдэнд баяр хүргэхээ мартуузай. Хамгийн гол нь тоглолтын дараа та үнэхээр таашаал авч чадсан эсэх нь чухал юм шүү. Ингээд танд гайхалтай үдшийг хүсье.

    Машенька – хуруун театрын хүүхэлдэй

    Машенька – хуруун театрын 


    хүүхэлдэй


    Зохиогч: Евгения Ершова, хэл засалч, хөгжүүлэх хичээлээр 12 жил ажиллаж байгаа, хүүхдүүддээ зориулан хөгжүүлэх тоглоомуудыг өөрөө хийдэг.
    Хүүхэлдэй хийх аргачлал нь  ойлгомжтой тодорхой болохоор тайлбаруудыг тавьсангүй. Та бүхэн http://shillopop.com/ сайтаар нь ороод олон олон хэрэгтэй, сонирхолтой тоглоомуудыг нь үзээрэй.

    1МК Машенька
    МК Машенька

    МК Машенька

    Thursday, November 7, 2013

    ТЕАТРЫН АНХНЫ МЭРГЭЖИЛТЭН А.А.ЕФРЕМОВ

     ТЕАТРЫН АНХНЫ МЭРГЭЖИЛТЭН А.А.ЕФРЕМОВ
    Монголд мэргэжлийн театрын урлаг үүсэн бий болох, орчин үеийн театрын урлагийн хөгжилд Оросын театрын зүтгэлтнүүд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. 1930 онд Ардыг Гэгээрүүлэх яамны урилгаар Орос улсаас театрын анхны мэргэжилтэн А.А.Ефремов уригдан иржээ. Найруулагч А.Ефремов ирсэн даруйдаа театрын анхны түр сургууль байгуулсан ба тэрбээр анхны мэргэжлийн театрын эх үндсийг тавилцагчдын нэг хэмээн зүй ёсоор тооцогддог юм. Оросын театрын нэрт онолч К.С.Станиславский, В.И.Немирович-Данченко нарын шавь тэрбээр Москвагийн А.Грибоедовын нэрэмжит театрын студийг төгссөн бөгөөд Монголд ирэхийнхээ өмнө А.В.Луначарскийн нэрэмжит теат рын техникумд багшилж байжээ. Багшлах болон найруулагчийн дадлага туршлагатай түүнийг Монголын театрынхан баяртайгаар уг тан авсан юм.
    Сургагч А.Ефремов эхний ээлжинд театрын түр сургууль байгуулахаар болж жүжигчдийг шалган авахаар зар тараажээ. Үүний дагуу 30 орчим хүнийг шалган авч театрын студисургуулийг нээж бичиг үсэг, театрын түүх, жүжиглэх уран чадварын хичээлүүд заасан байна. Эндээс Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, Ч.Цэвээн, Ё.Ша равдоо зэрэг Монголын театрын нэрт жүжигчид төрөн гарсныг бид бүхэн сайн мэд нэ. А.Ефремов жүжигчдийг бэлтгэн гаргахаас гадна театрын урын сангийн талаар ихэд анхааран ажилласны дээр манай театрыг 1933 оны тавдугаар сард Москвад Олон улсын театрын их наадамд амжилттай оролцох ажлыг гардан зохион байгуулсан билээ. А.Ефремов 1935 онд нутаг буцсан бөгөөд хожмоо Монголын театрын тухай “Гурван жил”, “Орчин үеийн Монголын театрыг үүсгэн байгуулсан тухай” зэрэг нэлээд хэдэн өгүүлэл бичиж, илтгэл тавьсан байна.
    СОНГОДОГ ЗОХИОЛУУДЫГ ГАНЗАГАЛАН ИРСЭН СУРГАГЧ
    А.Ефремовыг нутаг буцсаны дараа 1936 оны дундуур мөн К.С.Станиславскийн шавь, театрын хоёр дахь мэргэжил тэн В.А.Борейшо иржээ. Тэрбээр театрын хоёр дахь студи-сургуулийг нээж, жүжигчдийн орон тоог нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго тавин ажиллахаас гадна театрын урын санг дэлхийн сонгодог жүжгүүд болон Оросын жүжгийн зохиолоор баяжуулсан юм. Түүний ажиллаж байсан он жилүүдэд Испанийн алдарт жүжгийн зохиолч Лопе де Вегагийн “Хонины булаг”, Италийн нэрт жүжгийн зохиолч Карло Гольдонийн “Хоёр эзний ганц зарц”, Оро сын жүжгийн зохиолч В.Ива новын “14-69-р хуягт галт тэрэг” гэх зэрэг нэлээд жүжиг тавигджээ. В.А.Борейшогийн хичээл зүтгэлийн үрээр манай жүжигчдийн мэргэжлийн ур чадвар ахисан хийгээд Монголын үзэгчид дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудтай танилцсан юм.
    БАГШ БАС ЭРДЭМТЭН
    1939 онд театрын гурав дахь мэргэжилтэн Г.А.Уварова ирэв. Хэдийгээр тэрбээр Монголд ердөө ганцхан жил ажилласан ч нутагтаа эргэж очоод Монголын театрын тухай сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, уг ажлаа ном болгон “Орчин үеийн Монголын театр” нэртэйгээр 1947 онд хэвлүүлсэн байна. Уг ном нь Монголын театрын түүхийн тухай өгүүлсэн анхны ном ба энд театрын анхны элемент 1921 оноос өмнөх театр, мэргэжлийн театр байгуулагдсан тухай болон театрын найруулагч, зураач, жүжигчдийн тухай зэрэг бүхэл бүтэн түүхийг өгүүлснээрээ ач холбогдолтой. Г.А.Уварова хожим 1960 онд эрдэмтэн, зохиолч Э.Оюун гуайг докторын зэрэг хам гаалахад албан ёсны удирдагчаар нь ажиллажээ.
    ТЕАТРЫН БҮТЦИЙГ ӨРГӨЖҮҮЛЭВ
    Театрын найруулагч А.А.Рабинович дэлхийн II дайны үеийн он жилүүд болох 1941-1946 онд Монголын театрт ажиллажээ. “Улс орны байдал хүнд хэцүү байсан хэдий ч тэрбээр театрын бүтцийг өргөжүүлэн хөгжим, бүжиг, дууны ангиуд нэмэн бий болгож, жүжигчдийн сахилга батыг сайжруулсан” гэж театрын түүхэнд тэмдэглэсэн байдаг билээ. Түүний үйл ажиллагаа зөвхөн тайзнаа жүжиг тавихаар хязгаарлагдаад зогсохгүй концертийн хөтөлбөр гарган тавьсан нь жүжигчдийн тоглолтын ур чадвар нэмэгдэх нөхцөл боломжийг бүрдүүлж өгчээ.
    ҮНДЭСНИЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ЧУУЛГЫГ Б.Ф.СМИРНОВ БАЙГУУЛЖЭЭ
    Үндэсний мэргэжлийн театр бий болж хөгжсөн он жилүүдэд драмын найруулагчид төдийгүй хөгжмийн зохиолчид, бүжиг дэглээч, найрал дууны багш, тайзны зураачид ирж ажиллан хувь нэмэр оруулсан юм. Жишээ нь 1940-өөд оны үед Б.Ф.Смирнов уригдан ирснээр Улсын Төв театрын хөгжимчид, дуучдын ур чадвар өсөж, үндэсний найрал хөгжмийн чуулга байгуулагджээ. Б.Смирнов хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн хамтаар их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн хөгжмийг шинэчилж үндэсний томоохон дуурь болгожээ. Тэрбээр монгол ардын дуу, туулийг сонирхон судалдаг байсан бөгөөд “Монголын хөгжмийн урлаг” (1963), “Монгол ардын дуу” (1971), “Монголын хөгжим” (1975) зэрэг ном бичиж хэвлүүлсэн байна.
    К.И.Померанцев, Н.Бектеева, Н.Бейлис нар театрын тайз чимэг лэлийг бий болгож Монго лын театрын анхны зураа чид болох Л.Гаваа, Н.Цүлтэм нарыг дагалдуулан сургасан байна. Ингэснээрээ манайд тайз чи мэглэлийн реалист чиглэлийг бий болгожээ. А.А.Ефремов, В.А.Борейшо, Г.А.Уварова, А.А.Рабинович нарын олон сургагч нь хэдийгээр орос хүмүүс боловч халуун сэтгэлээр хандан ажиллаж байсны үрээр Монголд театрын урлагаар зогсохгүй дүрслэх урлаг, утга зохиол, кино, хөгжим, бүжиг, дуулаачийн урлаг зэрэг орчин цагийн урлагийн эх үндэс тавигдахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

    Дэлхийн театрын түүх

    Дэлхийн театрын түүх

    Театр буюу жүжиглэн гэдэг нь дуурь, бүжигэн жүжиг зэрэг хөгжмийн тайзны бүтээлд гаргаж үзүүлэх тусгай тоноглосон байр юм.
    Театрын хөгжим гэдэг нь жүжиглэхэд бүхий л талын үүрэг гүйцэтгэх зориулалттай хөгжмийн бүтээл.
        Театр  нь хамгийн анх шашины ёслолын зан үйлдлээс үүссэн эртний түүхтэй урлаг юм. Эртний дорно дахины драмд, хөгжим, үг болон бүжгийг нэг түвшинд хослуулан толилуулдаг байжээ. Тэгвэл эртний Грекийн эмгэнэнэлт хөгжимд нийлсэн эгшигээр хоорын дууг хөгжмийн зэмсэгтэй хослуулан эгшиглүүлдэг байсан байна. Энэтхэгийн лила /хөгжимт бүжгийн драм/, катхакали, якшагана /бүжиг, харилцан яриа, аялан унших, дуу зэргийг хослуулсан/ зэрэг  ардын театрууд нь сонгодог театрын үндэс суурыг тавьж өгчээ.
    Дундад зууны үеийн Хятадын хөгжмийн театрт цзацзюй урсгал хүч түрэн орж иржээ.
         Японы эртний театрын төлөөлөгчдийн нэг бол 8 дугаар зуунд үүссэн гагаку хөгжимтэй толилуулдаг бугаку  бүжигэн ший юм.
         Харин 14-15 дугаар зууны Японы театрын жүжигт яруугаар  аялан уншихыг зарчим болгож, урлагийн онцгой өвөрмөц темп хоолойгоор текстээ удаанаар аялан, найрал дуучид нь харилцан дуулж, бүжиглэдэг байжээ.
    16 дугаар зуунд үүссэн Зёрзури гэх хүүхэлдэйн театрт сямисэн дагалт хөгжимэн дор, дуучид туулийн үлгэр хүүрнэн үггүй жүжигийг  / пантомим/ хавсарган тавидаг байжээ.
    Дундад зууны үеийн өмнөд Европт сүмийн ёс жаягийн дагуу мэргэжлийн драм үүсэн хөгжисөн байдаг. 9 -13 дугаар зуунд оршиж байсан литург /литургический/ драм нь 14-15 дугаар зуунд шашины жүжиг болон хувирсан байдаг.
    Сэргэн мандалтийн үеийн Өрнөд Европын урлаг, эртний уламжлалт театр руу дахин чиглэлээ хандуулжээ.
     Мадригал буюу алиа дуу хошин жүжиг нь 16 дугаар зуунд анх үүсч байжээ. Дэлхийн театрын хөгжлийн түүхэнд Шекспир, болон түүний нэг үеийн Ф.Бомонта, Ж, Флетчер зэрэг нэрт зохиолчид дууль, бүжиг, баярын бүрээ, цэргийн дохио гэх мэт уламжилалт төрлүүдийг зохиолдоо тусгаж өгсөн нь үнэтэй хувь нэмэр оруулсан юм.         
    17-р зууны 2 дугаар хагас буюу сэргэн мандалтын үеийн Английн театрт төгс хөгжимтөй багтай жүжиг болон баатарын тухай драмууд зонхилох байр суурийг эзэлдэг байжээ.
     Энэ үеийн театрийн хөгжимд Г.Перселлагийн туурвисан бүтээлүүд томоохон өөрчилөлтийг оруулсан. Түүний зохиолууд ихэвчлэн театрын хөгжимд хамаарагддаг боловч, түүний театрийн ихэнх бүтээлүүд нь хөгжмийн өндөр чанартай дуурь руу чиглэгдсэн байдаг. Жишээ нь “Зөн совинч эмэгтэй”, “Ид шидийн хатан хаан”, “хар салхи”.
    Түүний туурвисан бүтээлийн ачаар английн урлагт, дууль дуурь үүсч хөгжисөн юм.
    17- дугаар зууны Францын театрын хөгжимд хошин балетын төрлийг үүсгэсэн, Мольер. Ж.Б. Люлли хоёрын хамтарсан бүтээл дэлхийн театрын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.  Жишээ нь “Хүсээгүй гэрлэлт”, “Ноён Де Пурсоняк”, “Жорж Данден”.
    Тэдний гаргасан шинэ төрөл нь дуугаар харилцан яриаг илэрхийлэхийн зэрэгцээ, дуурийн дуу бүжигтэй хослуулан тайзан дээр амилуулдаг байна.
    Мелодрам Францад анх 18 дугаар зуунд үүсчээ. 18 дугаар зууны 2 дугаар хагас хүртэл хөгжим нь зөвхөн нэг тайзнаас нөгөө тайзанд тавигдаж драмтай маш ерөнхий холбоотой байсан байна.
     Дараа нь Г.Лессинг /1767-1769/ тайзны хөгжимийг, жүжигтэй хослуулж эхнэлсэн байна.  
    Энэ төрөлд В.А Моцарт И.Гаидн, Л.Бетховен нарын бүтээл хамаардаг,
    20 дугаар зуунд хөгжимийг драмтай ойртуулсан 2 урсгал үүссэн.
    /К.Орфа, Б.Брехта, П.Хиндемит, К.Венль, Х.Эислер/.

    Театрын музей

    Театрын музей

     Монголын театрын музей

    1927 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн нэртэй анхны театр байгуулагдсан. Энэ анхны цэнгэлдэх хүрээлэн нь нэрээ 1931 онд Улсын төв театр гэж сольсон байна.Монголынтеатрын музей нь 1973 оны 259-р тогтоол (БНМАУ-ын сайд нарийн зөвлөлийн ) -оор байгулагдах шийдвэр нь гарсан, Гэвч зориулалтын барилга байгууламжийн байдлаас болон хойшлогдсоор 1991 оны 3-р сарын 27- нд /Олон улсын театрын өдөр / Соёлын төв өргөөний байранд нээгдэн үйл ажиллагаагаа явуулах болсон. Тус музей нь Монгол улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм.
    Музейн А танхимд нэрт уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зураг, бзрималтай танилцана.
    Үзвэрийн Б танхимд шинэ цагын ардын театрийн анхны уусэл бопсп^ жүжгийн бүлгэм, клуб, /1922-1924 /, цэнгэлдэх хүрээлэн /1926/ , анхны төв театр /1931/ -ын тухай гэрэл .зураг, баримт бичиг, ахмад уран бүтээлчдийн бүтээл туурвилын гэрэл зургууд. зарим биет зүйлс , тэхан үеийн жүжгийн тоглолт, шүүмж судлал, ном товхимол, хувцас, макет, эскиз зэрэг сурвалж мат ^риаллуудыг харуулсан байна.
    1960-1970-аад оноос монгол улсын 2 том театр тухайлбал: Д. Нацагдоржийн нэрэмжит драмын эрдмийн театр , Дуурь бүжгийн эрдмийн театр болсон түүхи*йг гэрэл зураг баримт бичиг , биет зүйлс, жүжгийн тоглолт, тайз чимэглэлийн эскиз зураг, нэрт уран бүтээлчдийн намтар түүх, дэлхийн болон европын орнуудын сонгодог болон үндэсний дуурь бүжиг, драмын жүжгийн тоглолт. зэргийг хураангуйлан харуулсан үндсэн үзүүлэгтэй юм.
    Үзвэрийн В танхимд Монголын театрын уламжлалын тухай үзүүлнэ. Нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс ярих, цугларан найр наадам х\п]х бэдарчин явган шог ярих. цамын ёслол, ший янгууны т/хай энг /з^ -болно. Мөн 19-р зууны нэрт соен гэгээрүүлэгч Д^гшин ноен хутап Данзанравжаагийн "Намтар дуулах дацан '' сүм театртай холбогдох баримтыг энд дэлгэн үзүүлнэ.
    Үзвэрийí Г танхимд Монгол кино урлагын түүхэн хөгжил, 1940-өөд оноос эхлэлтэй анхны баримтат болон уран сайхны киноны тухай, түүнд хэрэглэж бсйсан аппарат хэрэгсэл, хувцас зэргийг , мөн ардын уламжлалт хөгжмийн зэмсгийг үзэж болно.Театрын музейн гол зорилго бол:
    1. Соелы өвийгхамгаалах
    2. Урлагын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэхэд оршино.

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь сайд нарын зөвлөлийн 1948 оны 07 дугаар сарын 17-ны 203 дугаар тогтоолдоо “Улаанбаатар хот ба хөдөөгийн хүүхдийг уран сайхнаар үйлчлэх зорилгоор урлагийн хэрэг эрхлэх газрын дэргэд Монгол Улсын Хүүхэлдйэн театр үүсгэн байгуулагдаж, анхны мэргэжлийн уран бүтээлчдээ ЗХУ-ын нэрт хүүхэлдэйч С.Образцовын нэрэмжит театрт суралцуулан, мэргэжлийн тайз, үзэгчдийн танхимтай болж гал голомтоо бадраасан түүхтэй.
    Эдүгээ тус театр их, бага гэсэн хоёр тайзнаа уран бүтээлээ тавьдаг. Үзэгчдийн ихэнх нь цэцэрлэгийн болон ЕБС-ийн насны хүүхдүүд байдаг бөгөөд тэдэнд зориулж үндэсний болон дэлхийн сонгодог хүүхдийн зохиолоос түүвэрлэн авч тайзнаа амилуулдаг юм. Хүүхэлдэйн урлагийн багт, таягт, утсан, бээлийт, хуруун, сүүдэр гээд бүхий л төрөл жанраар туурвидаг.
    Захиргаа, үйлдвэр анги, уран бүтээлийн анги гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

    Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын түүх

    Үлгэрийн шидэт ертөнцөөр бяцхан үзэгчдийн сэтгэлийг байлдан дагуулсан Хүүхэлдэйн театр 1948 онд байгуулагджээ.
    Монголын Хүүхэлдэйн урлагийн үүсэл хөгжлийг гурван Чой-той холбон тайлбарлах нь олонтаа. Тийнхүү үүсэн буй болохоос өмнө маршал Х.Чойбалсан Монгол Зөвлөлтийн найрамдал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар Москвад очихдоо Хүүхэлдэйн театр үзсэн нь манай хүүхдүүдэд азтай сайхан үйл явдал болжээ.
    Х.Чойбалсан эх орондоо буцаж ирээд хүүхдийн хүмүүжилд онцгой ач тустай тэрхүү өвөрмөц сонин урлагийг монголдоо бий болгохоор зорьж, дараа жил нь 3 авьяастныг шилэн сонгож хүүхэлдэйн эрдэмд суралцуулахаар Москвагийн Образцовын театрт илгээжээ. Анхны 3 нь найруулагч М.Чойжамц, зохиолч Н.Надмид,зураач А.Дашдондог нар бүлгөө. М.Чойжамц эх орондоо буцаж ирээд хүүхэлдэйн урлагийн баг бүрдүүлж “Гайхамшигт хайрцаг” гэдэг орчуулгын жүжгээр 1948 оны наадмын өдрүүдэд нээлтээ хийж үзэгчидтэйгээ мэндэлжээ.
    Гуравдахь Чой буюу А.Чойсон 1951 онд Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж, хожим нь 1961 онд Прага хотын Урлагийн дээд сургуульд элсэн орж суралцаад Хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн найруулагчаар төгсөж ирсэн байна. А.Чойсон эх орондоо буцаж ирээд олон жил хүүхэлдэйн театрыг удирдахын зэрэгцээ зохиолч, орчуулагч, найруулагчийн үүргийг давхар гүйцэтгэж, нэгэн насны амьдралаа тэрхүү урлагт зориулсан билээ.
    Хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд найруулагч М.Чойжамц, А.Чойсон, Б.Алтан-Очир, С.Наранцэцэг, зураач А.Дашдондог, Г.Актив, Д.Ринчен, П. Балдандож, хөгжмийн зохиолч Э.Чойдог, Г.Бирваа, Т.Чимэдддорж, Д.Лувсаншарав, барималчин П.Дамдинсүрэн, Б.Чулуунцэнд нарын олон авьяастан их үүрэг гүйцэтгэжээ. Эхний үед туршлага нимгэн, орчуулгын жүжиг голлон тавьж байж. Тийм ч амаргүй энэ ажилд манай шинэ үеийн уран зохиолын ноён оргилууд татагдан оролцож байсан нь хойч үеийнхээ төлөө хийсэн буянтай сайн үйлс болжээ.
    А.С.Пушкиний “Алтан загасны үлгэр” С.Маршакийн “Муурын байшин” үлгэрийг Ц.Дамдинсүрэн, Я.Маликийн “Алаг бөмбүүлэй” жүжгийг Б.Ринчен ардын уран зохиолын мэргэн цэцэн үг хэллэгээр яруу сайхан орчуулжээ. Эдгээр нь монгол зохиолчийн бүтээл мэт санагдах бөгөөд өнөө хүртэл хүүхдийн жүжгийн орчлуугын өндөр дээд үлгэр жишээ болсон хэвээр байна. Хүүхэлдэйн театрын анхдагчдын нэг зохиолч Н.Надмид “Мэхээлэй хүү”, “ Боролзой хүү”, “ Боролзой хүү”, “Адуучин хүү” зэрэг жүжгээрээ үндэсний уран бүтээлийн эх суурийг тавьжээ.
    Хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд олон зохиолч идэвхитэй оролцсон бөгөөд тэдний дундаас Ч.Ойдовын “Алиа Тогмид”, “Эвийн энх”, “Аргат бяцхан баатар”, Л.Ванганы “Худалдагчийн зүүд”, Д.Намдагийн “Борхүү”, “Цэцэрлэг дээр”, Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь”, Д.Содномдорж, Д.Гармаа нарын “Маргад эрдэнэ”, Ш.Шажинбатын “Алтан эвэрт мөнгөн туурайт”, Б.Лхагвасүрэнгийн “Согтуу арслан”, “Цүнх давс”, П.Хорлоогийн “Туулайн бүжин” Б.Дашбалбарын “Ганц юм чинь” А.Чойсон “Хүн чулуу”, Д.Оюунбадрахын “Хунгийн домог” зэрэг жүжгүүдийг онцлон дурдалтай. Хүүхэлдэйг амилуулж хүний ёсонд оруулдаг ховор нандин авьяастнаас М.Чойжамц, А.Чойсон, П.Балдандорж нар урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Дамдинбазар, Л.Чимэддорж, А.Доржпүрэв нар улсын гавьяат жүжигчин, Б.Лхагвасүрэн ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн болжээ.
    Хүүхэлдэйн театр амжилт бүтээлийн нэгэн жаран туулж хөгжил дэвшлийнхээ шинэ үед оров. 2009 оны сүүлийн хагас жилээс яруу найрагч Цоодолын Хулан захирлаар ирсэн бөгөөд хүүхдэд таатай орчныг бүрдүүлэх талаар анхаарч, уран бүтээлийн бүхэл бүтэн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Дэлхийн үлгэрийн их хаантан Х.К.Андерсаны дүрийг монголд анх удаа тайзнаа амилуулан монгол жаалтай уулзуулж “Нугасны муухай дэгдээхий” алдарт үлгэрийг яриулахаас эхлээд Шарль Пеьрогийн “Улаан малгайт”, “Ах дүү Гриммийн үлгэрүүдээс бяцхан үзэгчиддээ толилуулж эхлэв. Монголын ард түмэн олон үеийн турш үр хүүхдээ үгийн урлагаар хүмүүжүүлсээр ирсэн билээ.
    Оюуны соёлын тэрхүү баялаг өв сангаар хүүхдийг хүмүүжүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр боловсруулан, түүнд хүүхдийн зохиолчдын хүч авьяасыг төвлөрүүлж эхлэв. Ж.Дашдондогийн “Алтан хөрш”, “Таван тивийн үлгэрүүд” зэрэг жүжгүүдийг их, бага тайзнаа тоглууллаа. Их тайз сургуулийн насныханд, бага тайз сургуулийн өмнөх насныханд зориулагдана. Тус театр тайзнаа жүжиг тоглохын зэрэгцээ хүүхдийн амьдралд тохиолдох тэмдэглэлт өдрүүд, төрсөн өдрийн баяр, цагаан тоглгойн баяр зэргийг зохион байгуулахын зэрэгцээ “Мальвина” зоогийн газар ажиллуулж, хүүхдийн эрүүл ахуйд нийцсэн чанартай цэвэр хүнсээр үйлчилж байна. Үр хүүхдийнхээ оюуныг хөгжүүлэх тухайд эцэг эхчүүдэд зориулсан ”Толгой хөгжвөл гар хөдөлнө” сэдэвт цуврал лекцийг нэрт зохиолчид, гавьяат багш, сурган хүмүүжүүлэгчид уншиж байна. Монгол Улсын Хүүхэлдэйн театрын үүдээр тавтай морилцгоо.

    Монгол улсын театр

    Үүсэл хөгжил

    Монгол улс театр урлагийн эртний уламжлалтай орон билээ. Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оноос хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, "Улаан гэр”, "Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгууллагдаж соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардалага тулгарснаар 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-р тогтоол гарч "Улсын төв театр” байгууллагдсан түүхтэй. Орчин үеийн мэргжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатай курс нээн ажиллуулсны үр дүнд С.Буяннэмэхийн "Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн билээ. Ийнхүү монгол оронд орчин үеийн мэргэжлийн театр буй болж Монголын үндэсний соёлийн түүхэнд, нүүдэлчин ардын оюуны ертөнцөд нэгэн шинэ хуудас нээгдсэн юм. Энэ цагаас хойш монголын театрын мэргэжлийн уран бүтээлчдийн хэд хэдэн үе өсч өндийн хаана ч, хэзээ ч давтагдашгүй түүхийн баялаг өв уламжлалаа хойч үедээ үлдээж уран бүтээлээ туурвиж байна. Тус театрын уран бүтээлдийн санаачлага, тэдний идэвхи оролцоогоор Дорнод, Ховд, Баян-Өлгий аймгийн ХДТеатрууд, мөн түүнчлэн УДБЭТ, Улсын цирк, Хүүхэд залуучуудын театр, Хүүхэлдэй театр зэрэг мэргэжлийн урлагийн олон байгууллагууд үүсэн байгуулагдсан билээ. Тус театр нь 1933 оноос ОХУ, Хятад, Унгар, Герман, Польш, Солонгос зэрэг улс оронд айлчлан тоглож, олон улсын уралдаан тэмцээнд I, II байр эзэлж байсан бөгөөд монголын тайзнаа Орос, Хятад, Япон улсын театрын уран бүтээлчид ч харилцан айлчлан тоглож байсан юм. Манай уран бүтээлчидтэй Орос, Хятад, Англи, Франц, Солонгос, Швед, Литва, Серби, Харвотын багш уран бүтээлчид ирж ажиллаж байсан бөгөөд театрын урын санд Софокл, У.Шекспир, Ж.Б.Мольер, Н.Гоголь, А.П.Чехов, А.Островский, хуа Финь, И.Тыл, Б.Брехт, А.Папаян, Р.Тагүр, Г.Лорка, Ж.П.Сартр, Южин O’Нил, А6чейз, Г.Уильямс, Г.Ибсен, А.Грин, Т.Вертенбейкер, Г.Габбе нарын зохиолууд хүндтэй байрыг эзлэж байгаа нь театрын уран бүтээлчдийн цар хүрээг илтгэн харуулж байгаа хэрэг юм. Орчин үеийн монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр нь үндэсний хэл, ёс заншил, ахуй амьдралын толь болсон дэлхийн сонгодог болон өөрийн орны 400 гаруй сор бүтээлийг их тайзнаа амьдруулж, урын сангаа жилээс жилд шинэ уран бүтээлээр баяжуулж бүтээн туурвисаар байна.